Хүчирхийллийг даван туулагчийн тухай уг нийтлэлийн өмнөх хэсгийг ЭНД дарж уншина уу.
Хүчирхийлэл үйлдэгч удаан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй л бол засардаггүй гэдгийг уншаад би салъя гэж бодох болсон. Өмнө нь яаж ч байсан зохицоод амьдарна гэж боддог байсан бол тухайн үед анх удаа зориг орж, ганц олдох насаа ингэж өнгөрөөж болохгүй юм байна гэдгийг ойлгосон нь тэр.
Ингээд л тэвчээд яваад байвал миний амь насанд аюултай юм байна, хүүхдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм байна гэж бодох боллоо. Тэр дороо салах боломжгүй байсан учраас хамгийн түрүүнд санхүүгийн хувьд хараат бус болъё гэж шийдсэн.
Тиймээс эхлээд сэтгэл зүйн хувьд өөртөө хаалт хийж, тэр хүний үгийг өмнөх шигээ шингээж авахаа больсон.
Арайхийж ажилд орлоо. Гэтэл ажлын эрчүүдтэй хардах болов. Амьдралд юм бүхэн хангалттай байвч байнгын хардалт сэрдэлт дунд байна гэдэг там юм билээ. Ямар ч эрэгтэй хүнтэй үг солих эрхгүй. “Чамд энэ залуу таалагдаад байна уу? Та хоёр явалддаг юм уу?” гэхчлэн огт хамаагүй хүнтэй хардана.
Ажилд орсны дараа намайг хүүхдээ хайхардаггүй “муу ээж” болгов. Гэлээ ч өмнөх шигээ дуугүй загнуулаад явдгаа больж, харин ч тэмцдэг боллоо. Дээрэлхүүлэлгүй тэмцдэг болсноор бидний харилцаа эрс муудсан.
Гар хүрдэг ч боллоо. Хааяа нүүр ам хөхөрчихнө. Ажлынхантай хардаж “Тараад тэдэн минутын дотор ир, хаана яваагаа харуул, видео дуудлага хийж үзүүл” гэх мэтээр дарамтална.
Гэртээ дараад, нийгмээс тасалсан байх ёстой хүн нь ажил хийгээд яваад байхаар огт таалагдаагүй байх.
Сүүлдээ байнга согтуу ирж, агсам тавьж, гар хүрдэг боллоо. Нэг удаа тэсэхээ байгаад цагдаа дуудаж өгсөн. Гэтэл цагдаа надаас мэдүүлэг аваад “Та гэр бүлийн хүчирхийллийн хохирогч юм байна” гэж хэлсэн. Хуулиараа хохирогч нь гомдлоо буцаасан ч 7-30 хоног баривчилдаг юм билээ.
Төд удалгүй бүх юм бахь байдгаараа хэвэндээ орлоо. Надад хэчнээн сайхан амлалт өгсөн ч тэр хүн огт өөрчлөгдөөгүй. Харин ч улам ихээр айлгадаг болж, амь насанд минь заналхийлж эхэлсэн.
Ингээд саллаа. Салсны дараа ч миний зурган дээр лайк дарсан эрэгтэй хүн болгоныг надтай хардах болов.
Гэр бүлээ салгуулах болоод хуулийн байгууллагад хандаж, бүх нотлох баримтаа үзүүлсэн ч тэр хүн танил талаараа ярьж, миний хэлсэн болгоныг илтэд гуйвуулж, бүх зүйл миний эсрэг боллоо. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүүхдийг минь надтай уулзуулалгүй шар махтай минь хатаах болов.
Нэр нөлөөтэй хүнийг ганцаараа барахааргүй байсан тул би өмгөөлөгчид хандсан.
Олон ч байгууллагын үүд татаж, хандлаа. Энэ хугацаанд асар их зардал гардаг юм байна. Хүчирхийллийн хохирогч болчхоод дээр нь төрийн тогтолцоо нь давхар хохироодог юм байна.
Эрэгтэй хүн хүчирхийлж амьдрах ёстой юм шиг, тэрийг нь эмэгтэй хүн зөөллөж амьдрах ёстой юм шиг ойлголт нийгэмд байна.
Тэр нэг талаасаа маш сайн хүн байж чаддаг. Өөрт хэрэгтэй хүмүүст сайхан хандана. Гэхдээ тэр зан авир нь удаан үргэлжилдэггүй. Хэн нэгэн дургүйг нь нэг л удаа хүргэх юм бол өш саначихдаг.
Надад ч бас тэгж л хандсан. Намайг ямар ч хамаагүй аргаар жаргалтай амьдруулахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэрний төлөө хүүхдээ зовоох нь түүнд огт сонин биш юм билээ.
Намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй зовоодог мөртлөө хүүхдээ хайхардаггүй, хайрладаггүй, завхай гэж хэлдэг.
Хүүхэдтэй минь уулзуулахгүй байна гэдэг ямар аймшигтай хүчирхийлэл вэ? Юу ч хийхээс буцахгүй, хамгийн гол нь өөрийн хийсэн үйлдлээ муу гэж боддоггүй.
Энэ бүхэн бидний 10 жилийн амьдралын нэгээхэн хэсэг. Тэр надаас хойш хэд хэдэн удаа найз бүсгүйтэй болсон гэж дуулдаж байлаа. Нэг талаасаа миний хүүхдийг хайрлах сайн эмэгтэй олджээ гэж баярладаг ч нөгөө талаасаа ийм хүнтэй холбогддог хайран эмэгтэй юм даа гэж өрөвдөнө. Гэхдээ удахгүй л салчихдаг. Үнэндээ тийм араншинтай хүнтэй хэн тэсэх вэ дээ.
Заримдаа энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг санагддаг. Би хэзээ ч гарч чадахгүй том нүхэнд уначихсан мэт.
Надад охид бүсгүйчүүдэд хандаж хэлмээр олон зүйл бий.
Сэтгэл зүйн боловсролын хичээлийг багаас нь оруулмаар санагддаг. Өөрийгөө таниагүй хүн бусдын олз өгөөш болох амархан. Охин хүүхдийг уужим, өгөөмөр, даруу, хүлцэнгүй байх ёстой гэж эцэг эхчүүд хүмүүжүүлдэг. Муу бүхнийг тэвчиж, нигүүлсэнгүй байдлаараа ялна гэдэг үзлээс болж зовж, зодуулж, эцэс сүүлдээ амиа алддаг.
Гэтэл тэр бүхэн зөвхөн өөрсдийнх нь буруу болж үлдэж байна. Арчаатай байгаагүй, хангалттай сайн эхнэр байгаагүй, ухаанаараа залаад явж чадаагүй болохоор ийм зүйл болсон байна гээд бүх бурууг эмэгтэйд нь үүрүүлдэг. Гэтэл 50 хувийн буруу байлаа гэхэд үлдсэн 50 хувийг нөгөө хүнд нь үүрүүлдэггүй.
Эрэгтэй хүн хүчирхийлж амьдрах ёстой юм шиг, тэрийг нь эмэгтэй хүн зөөллөж амьдрах ёстой юм шиг ойлголт нийгэмд байна. Хүчирхийлэл санамсаргүй болчихсон явдал, гэнэтийн зүйл, сэтгэл хөдлөлөөр гарсан зүйл биш. Ухамсартайгаар шийдсэн үйлдэл. “Уур хүрээд эхнэрээ зодчихсон” гэдэг ч дарга нь дургүй хүргэлээ гэхэд даргаа зоддоггүй шүү дээ. Сүр хүчтэй учраас даргынхаа өөдөөс сөргөөцөлдөж чадахгүй. Гэтэл эхнэр нь яаж ч чадахгүйг мэдэж байгаа учраас зодож, дарамталж байна.
Гэр бүлийн хүчирхийллийг цаашид хүлээн зөвшөөрөөгүйгээс болж би хүүхдээ алдах дээрээ тулчихаад байна. Хүчирхийлүүлж нэг шийтгүүлнэ, хууль цагдаагийнханд давхар шийтгүүлнэ.
Хохирогчийг нууцлахын тулд түүний ярьсан зүйлсээс ихэнхийг нь хассан болно.
Зургийн эх сурвалж: Unsplash.com