gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

А.Наранцацрал
Хүчирхийллийг үл тэвчье
2021-03-27
826
Twitter logo
А.Наранцацрал
826
Twitter logo
Хүчирхийллийг үл тэвчье
2021-03-27
Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа…

Би хоёр дахь нөхөртэйгөө танилцлаа. Тэр маань маш сайн аав. Хүүхдээ ганцаараа өсгөж буй ганц бие эцгийн зовлонг туулж яваа нэгэн. Хүүхдэдээ хамгийн сайхан бүхнийг зориулдаг. Нийгэмд нэр нөлөөтэй, соёлтой, нөхөрсөг хүн. Гоё үгстэй бичвэрүүд, сайхан зургууд нийтэлнэ.

Харамсалтай нь энэ бол зөвхөн түүний нийгмийн сүлжээн дэх дүр төрх юм. 

Үнэн хэрэгтээ тэр миний анхны нөхөр л дөө. Миний мэдэх тэр хүнээс тэс өөр дүрээр нийгмийн сүлжээнд “амьдардаг” болохоор сошиал дүрийг нь би “хоёр дахь нөхөр” гэж нэрлэсэн хэрэг.  Бодит амьдралд тэр аймшигтай хүн.

Ингэж миний зовлон эхэлсэн юм.

Өнөөдөр надтай танилцсан хүн намайг харвал хүчирхийлэлд өртөж байсан гэдэгт итгэхгүй байх. Би өөртөө итгэлтэй, нийгэмд хөлөө олсон, боловсролтой эмэгтэй. 

Анх би ч өөрийгөө хүчирхийлэлд өртөхөөргүй, хэзээ ч надад ийм зүйл тохиолдохгүй гэж бодож явсан. Тэр хүнтэй танилцахаас өмнө би ирээдүйгээ гэгээтэйгээр төсөөлж байлаа. Хүсвэл гадагшаа сургуульд явах боломж ч байв. Тэгэж өөртөө эрдэж яваад том хар нүхэнд уначихсан. 

Хүчирхийлэгчийг таних амаргүй ээ. Түүнтэй би 20 настайдаа танилцсан. Хорвоогийн бүх гэгээлэг сайханд итгэдэг тийм нандин насандаа учирсан юм. 

Анх түшигтэй халамжтай эр хүн шиг санагддаг байв. Эхэндээ хүчирхийлэгч гэдгээ тэр хүн мэдээж тас нуусан. Хайр халамжаар бөмбөрүүлж байсан учраас өөр сайн хүн байхгүй гэдэгт бат итгэлээ. Надад зовлонгоо ярина. Ингээд халамжинд нь автаад өрөвддөг болсон. Багаасаа үзсэн бүх кинонд сайн охид муу залуусыг өөрийн хайраар эдгээж, эмчлээд авна гэсэн гэнэн үзэлд итгээд “Энэ хүнийг би засаж авна, тэгж байж л би сайн хүн гэдгээ батлах юм байна" гэсэн сэтгэлээр ханддаг болсон юм. 

Тэр мөнгө олдвол уучихдаг байлаа. Ууснаа ямагт зөвтгөнө. Хааяа санал зөрөлдвөл надад үзүүлдэг бүх хайр халамж нь хаашаа ч юм ор тас үгүй  болчихно. Надад үзүүлдэг халамж нь гэнэт алга болчхоор хар тамхичин хүний хар тамхи нь алга болчихвол дутагддагтай адил надад бас түүний анхаарал дутагдаж эхэлнэ. Тэр болгонд би өөрийгөө буруутгаж, түүнээс уучлалт гуйн, бууж өгдөг байсан нь одоо бодоход намайг өөрийгөө буруутгадаг байдалд аажмаар дасгах арга нь байсан юм билээ. Эргээд хэдэн жилийн дараа харахад надад үзүүлдэг тэр өчүүхэн хайрын төлөө би амьдардаг байснаа ойлгосон. 

...Ингэж хүчирхийлэгч хүн аажмаар өөрийнхөө арганд автуулдаг.

Үргэлж бүх юманд миний буруу болдог байлаа. Намайг бага багаар дасгаж байсны гайгаар тэр хүнийг уурлангуут л би өөрийгөө юу буруу хийчхэв гэж боддог болчихсон байв. Үе үе надад сайхан хандаж, хэлдэг гоё үгнийх нь төлөө би чармайж амьдардаг байв. Жаахан л эвгүй гишгэчихвэл галт уул дэлбэрчих мэт тэр хүнийг уурлуулахгүйн тулд  эвийг нь олох гэж бөмбөрнө. 
Би муу хүн байдаг гэдгийг мэддэггүй байв. Хүн болгоныг өөр шигээ сайн гэдэгт итгэдэг байсан болохоор урхинд нь орчихдог юм билээ. Ингэж хүчирхийлэгч хүн аажмаар өөрийнхөө арганд автуулдаг.

Тэр намайг бусдын нөлөөнөөс салгасан. Найзуудаас маань, гэрийнхнээс минь аажмаар холдуулж, бүх цагаа өөрт нь зарцуулахыг шаардаж, өөрийнх нь хажууд байхгүй бол уурладаг болсон. Уулздаг, утсаар ярих хүний тоо цөөрлөө. Нэг л мэдэхэд өөрөөс нь өөр хүнтэй харьцахаа больсон байсан.  

Намайг ажилд оръё гэхэд залуу бүсгүйчүүдийг захирал нь хоргоогоод салдаггүй, би чамд удахгүй гоё ажил олж өгнө гэх мэт янз бүрийн шалтгаанаар хардаад ажил хийлгэдэггүй байлаа. Уурлах болгонд нь би өөрөөсөө бурууг хайж, “Би ингэсэн учраас л энэ хүн уурлаад байгаа юм байна” гэж ямар нэг шалтгаан бодож олдог байв.

Тэр надаас хүүхэд хүсдэг боллоо. Хүүхэдтэй болбол зан авир нь засарч магадгүй гэж горьдсондоо төрүүлж өгөхөөр шийдсэн.

Нэг удаа би түүнээс гуйж гуйж найзуудтайгаа уулзаж зугааллаа. Тэгэж явахдаа маш их эрх чөлөө, сэтгэлийн амар амгаланг мэдэрч, 20 гаран насандаа хүн ингэж амьдардаг юм байна шүү дээ гэж бодогдон, гэнэт нүд нээгдэх шиг болов. Тэгээд л өөрийгөө нэг биш амьдарч байгаагаа ойлгож салахаар шийдсэн. Гэтэл тухайн үед жирэмсэн болсон байлаа. Хүүхдээ төрүүлэх үү, үгүй юу, төрүүлбэл эцэгтэй нь өсгөх үү гэх шийдвэрийн өмнө ирж, маш удаан шаналсан ч зориглоод төрүүлэхээр шийдлээ. Нөхөр ч өвдөг сөгдөн гуйж, сайхан амлалт өгсөөр байгаад бид хамт амьдрах болов.  Нэг талдаа ганцаараа хүүхдээ өсгөж чадах эсэхдээ эргэлзэж, нөгөө талдаа хүүхдээ элэг бүтэн өсгөе гэж бодсон юм.

Миний ийм байдалтайг хүн харвал хүчирхийлэлд байна гэдгийг надад хэлэх байсан байх. Харин би хайртай хүндээ итгээд өөрийгөө олж хардаггүй байж. Нэг л айдас түгшүүртэй, аз жаргалгүй амьдардаг байв. 

Гэвч түүний халамж удаан үргэлжилсэнгүй. Ямар ч баяр, хүний төрсөн өдрөөр шалтаглаж ууна. Уухаараа агсам тавина. Сүүлдээ баяр болохоос би айдаг болсон. Уучихвал өчүүхэн зүйлийг ч хэрүүл болгоно. Хэрэлдэхдээ намайг хамгийн муухай доромж үгээр дуудаж, хүнийг эмзэглүүлж болох бүх зүйлийг хэлнэ, гэр бүлийг минь гутаана. Бас итгээд хэлчихсэн бүх нууцыг маань миний эсрэг ашиглана. Юу юугүй хүчтэй балбаж зодохгүй ч түлхэнэ, чимхэнэ, гар хөл мушгина. 

Ажил хийлгэхгүй байж л намайг гуйлгачнаар нь дуудаж, “Хүнээр тэжээлгээд хэвтэж байж аятайхан байхад яадаг юм?” гэж хөөж гаргана. Тэр үед надад очих газар байсан ч жаргалтай сайхан охины дүрд тоглож, хүчирхийллийг нуудаг байсан болохоор гэртээ очиж гэрийнхнийгээ зовооё гэж боддоггүй байлаа. Нэгэнт салахгүйгээс хойш нөхрийнхөө нэр хүндийг унагаж, эцэг эхтэйгээ муудалцуулаад яах вэ гэж бодоод хэлдэггүй байв.  Сүүлдээ сурчихсан, гэрийнхээ хувцсандаа түлхүүрээ хийчихдэг, хөөгдөөд гарвал орцонд хүлээж сууж байгаад унтахаар нь ордог болсон.

Уянгын сайхан үгстэй пост хийж, олны нүдэн дээр эхнэртээ хайртай, халамжтай нөхөр харагдана. Бидний аз жаргалтай гэр бүл гэсэн жүжигт хүмүүс итгэчихсэн. 

Гэвч намайг төрсний дараа халамж байгаагүй. Хүүхдээ өсгөх нь 100 хувь миний үүрэг болсон. Хүүхдэд тохиолдсон таагүй зүйлд би буруутаж, намайг эргүүлээд шийтгэнэ. Тийм болохоор би энэ хүнд алдаа дутагдлаа итгэж ярьж болохгүй юм байна гэж бодох болсон. Алдсан ч бай, жаргасан ч бай хэзээ нэгэн цагт тэр бүхнийг миний эсрэг ашиглах зэвсэг болгодог байлаа. Намайг бүдрээд унасан бол нэмж загнаж, улам шийтгэдэг байлаа. Миний өвдөх, зовох тэр хүнд хамаагүй байв. 

Сэтгэлгүй энэ хүнтэй амьдралаа холбосон нь миний сонгосон зам гээд хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй санагдана. Миний хийсэн ямар ч үйлдэл таалагдахгүй. Хийсэн хоолыг маань муухай гээд асгачихна. 

Сошиалд сайхан харагддаг ч амьдрал дээрээ эсрэг хүн. Тийм байхаасаа ч ичдэггүй, харин би өмнөөс нь ичдэг байлаа.

Миний ийм байдалтайг хүн харвал хүчирхийлэлд байна гэдгийг надад хэлэх байсан байх. Харин би хайртай хүндээ итгээд өөрийгөө олж хардаггүй байж. Нэг л айдас түгшүүртэй, аз жаргалгүй амьдардаг байв. Бага багаар сэтгэл хөрнө. 

Надад гэр орон, гэр бүл, сайхан ажил төрөлтэй нөхөр гээд юм бүхэн байсан ч яагаад энэ бүхэнд сэтгэл ханахгүй шаналаад яваад байгаа юм бол гэж бодно. Тухайн үедээ надад хийсэн муухай бүхнийг нь ор тас мартчихдаг, зөвхөн сайн сайхан зүйлд нь л анхаардаг байлаа.

Нэг удаа сэтгэл зүйгээр сурдаг оюутан дүүгийнхээ номыг үзэж байтал  сэтгэл санааны хохирогч байж болох шинж тэмдгүүдийн талаар бичсэн байв. Тэрийг уншаад л би өөрийгөө анх удаа хөндлөнгөөс харж, намайг тойрсон манан арилсан мэт болсон юм. Тэдгээр шинжүүдийг унших тутамд өөрийнхөө ийм тэнэг байсанд итгэж чадахгүй, гэхдээ нөгөө талаараа бүх юмны учир олдсонд бага зэрэг санаа амарсан. Би өөртөө шалтгаангүй  зовлон хураагаад байгаа зүйл огт биш юм байна. Бүх юм шалтгаантай байж гэж бодлоо. 

Тэр өдөр миний амьдрал өөрчлөгдсөн. Өглөө нь нөхөртөө хайртай эмэгтэй сэрсэн бол орой нь орондоо ороход түүнийг харахаас ч ой гутаж байлаа. 

Үргэлжлэл бий.

/Хүчирхийллийн хохирогчийн түүхээс уншигч тантай хуваалцлаа. 

Хүчирхийллийн хэлбэрийг бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэх зэргээр ангилдаг. Тэдгээрээс сэтгэл санааны хүчирхийллийг олж илрүүлэх хамгийн хүндрэлтэй бөгөөд ил шарх сорви үлдээдэггүй ч бие махбодийн хүчирхийлэлтэй дүйцэхүйц хэмжээний хохирол учруулдаг. Хэрвээ та энэ нийтлэлээс өөрийгөө олж харсан бол сэтгэл зүйч болон бусад мэргэжлийн хүмүүст хандаарай. Магадгүй та сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байж болно. Эсвэл хэн нэгнийг эрхшээлдээ оруулж, өөрийн өмч мэт хандаж, сэтгэл санаагаар хүчирхийлж байж мэдэх юм. Тунгаан бодно уу./

Зургийн эх сурвалж: Unsplash.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан