Бага боловсролын чиглэлээр хийсэн судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнх, эмзэг бүлгийн, малчдын, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй зэрэг таван бүлгийн хүүхдийг боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай гэж үзсэн байна.
Иймээс эдгээр бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгоруудыг судалсныг хүргэж байна. Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгорын тэргүүлэх шалтгаанд ядуурал орж буйг өмнө мэдээлсэн. Удаах шалтгаанд хүүхдэд эцэг эхийн хараа хяналт дутагдах явдал оржээ.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь эцэг эхийн хамт амьдардаг бол үлдсэн 20 хувь нь эцэг эхээсээ тусдаа амьдардаг ажээ. Эцэг эхээс тусдаа амьдарч буй хүүхдүүд өвөө, эмээгийндээ, ах дүү, хамаатан садныдаа, танил айлд, түүнчлэн эмээ, өвөө, өөрийн хүүхэдтэйгээ айлын хашаа, нийтийн байр болон түр хамгаалах байранд амьдарч байна гэжээ. Сургуульд суралцахад бэрхшээлтэй, завсардсан хүүхдүүд айлын хэд дэх хүүхэд болох талаар сонирхоход 40.0 хувь нь айлын том хүүхэд, 35.0 хувь нь айлын дунд хүүхэд байгаа бол 21.7 хувь нь айлын бага хүүхэд байв. Эдгээр хүүхдүүд дунд айлын ганц хүүхэд харьцангуй бага буюу 3.3 хувийг эзэлж байна.
Судалгаанд оролцсон иргэдийн ярилцлагаас:
- Д нь 4 билүү 5 настайдаа аав ээж хоёр нь салаад манайд ирсэн. Одоо 7 жил болж байгаа. Ирснээсээ хойш ээжийгээ хараагүй учир царайг нь мартчихсан байх. Сургуульд оруулах гээд ээжээс нь бичиг баримтыг авах гэсэн боловч өгөөгүй. Хүүхдийн мөнгийг нь авах гээд өгөхгүй байгаа гэж бодож байна. Аав нь манай хамаатан ч орон гэргүй айл, айл дамжин амьдардаг. Би 2019 онд сумын хүүхэд хамгааллын багт хүсэлт тавьж түр асран хамгаалагч нь болсон. Албан бус боловсролын төвд явуулж дөрвөн аргын тоо, уншиж бичиж сургана гэж бодож байгаа. Цаашдаа малчин л болох байх.
Эцэг эхийн анхаарал, дэмжлэг сул, хүүхдээ сургах сонирхолгүй тохиолдол. Хүүхэд суралцах, боловсрол эзэмшихэд эцэг эхийн дэмжлэг, хайр халамж нэн чухал бөгөөд харамсалтай нь судалгаанд оролцсон ихэнх хүүхдүүдийн хувьд хайр халамж, хоол хүнс, хувцас хунаргүй үл хайхрах хүчирхийлэлд өртөж, хараа хяналтгүйн улмаас сургуульдаа явж чадахгүй, алхам тутамд өлсөх, даарах, ялгаварлагдах бэрхшээлтэй тулгарсны улмаас боловсролоос хөндийрөх тохиолдол нийтлэг байна.
- Түүнийг Б гэдэг. 1999 онд төрсөн. Одоо 21 настай. Эцэг эхийн хамт амьдардаг. Айлын дунд хүүхэд. Өрхийн байршил сумын төвөөс алслагдсан, амьжиргааны түвшин доогуур, эцэг эх, сургуулийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан насандаа сургуульд орж чадаагүй. 13 настайдаа анх 1-р ангид орж 5-р анги төгсөөд сургуулиас гарсан. Учир нь ангийнхнаасаа насаар ахмад, бие томтой байснаас “өндөр, гозон тэмээ” гэхчлэн хочлон шоолдог байсан нь өөртөө итгэлгүй, сурах хүсэл сонирхолгүй болоход нөлөөлж сургууль завсардсан.
Эцэг эх архины хамааралтай тохиолдол. Хүүхдийн сурч боловсрох хэрэгцээ төдийгүй хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Архидалт, хэрүүл зодоон, хараа хяналтгүй байдал зэрэг нь хүүхдийг тайван амгалан орчинд амьдрах хэрэгцээг алдагдуулж, айдас бий болгож, эцэг эхдээ дургүйцэх нөхцөл болж улмаар гэрээсээ дайжихад хүргэдэг байна.
- 4-р ангийн сурагч Б нь охин дүүгийн хамт хойд эцэг Ш-тэй хамт сумын төвд амьдардаг. Ээж нь ажил хийхийн тулд гэрээсээ хол байдаг. Судлаачдыг гэрт нь очиход хойд эцэг нь согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдан аймгийн төв рүү явсан байдалтай байв. Тэд одоогийн байдлаар гэртээ насанд хүрсэн харгалзах хүнгүй, хараа хяналтгүй байгаа. “Хойд эцэг нь гэртээ байнга архи ууж, ээжтэй нь хэрэлдэх үед гэртээ байж суухын аргагүй болдог. Ээжийг байхгүйд хааяа зоддог ч, ээжийнхээ санааг зовооно гээд хэлдэггүй” тухайгаа Б судлаачдад ярьсан. Гэр нь сургуулиас хол болохоор хааяа хичээлээ тасалдаг. Тэрээр хэлэхдээ “саяхан аав согтуу ирээд ээж, дүү бид гурвыг хөөгөөд явуулсан. Бид нар ээжийн ахынд очиж хоноод маргааш нь хөдөө эгчийнх рүү явж байсан боловч, хойд аав цагдаад баригдсан гээд ээж, бид хоёрыг сумын төв рүү явуулсан” гэжээ.
- Архины хамааралтай ээжийгээ асрах зорилгоор эгч нь нэг жил сургууль завсардаад, дүүгээ 9-р анги төгсөхөд нь 2-уулаа зэрэг коллежид элссэн. Хичээлийн бус цагаараа ээлжлэн ээжийгээ асардаг. Охидын ээж 2 жилийн өмнө гэр бүлийн хүнээ алдсанаас үүдэн архины хамааралтай болсон. Өрхийн орлого хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хамаатан садны дэмжлэгээр түрээсийн хашаанд амьдардаг.
Эцэг эх нь салсан, хүүхэд эцэг эхээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд хараа хяналтгүй болж насанд хүрэгчдийн хүүхдэд тавих анхаарал халамж суларч жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх, үл хайхрах хүчирхийллийн хохирогч болох зэрэг эрсдэлт нөхцөлд хүүхэд боловсрол, сургуулиас хөндийрч, тусгаарлагдах тохиолдол ажиглагджээ.
Эх сурвалж: "Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгорууд" судалгаа