Бага боловсролын чиглэлээр хийсэн судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнх, эмзэг бүлгийн, малчдын, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд зэрэг таван бүлгийн хүүхдүүд боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай гэж үзжээ.
Мөн орон нутгаас шилжин ирэгсдийн болон нийтийн байранд хот дотроо нүүдэллэн амьдардаг айлын хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал гарч ирдгийг онцолсон байна. Тиймээс Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслээс эдгээр бүлгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгоруудыг судалжээ.
Боловсрол эзэмшихэд тулгарч буй саад тотгорын тэргүүнд ядуурал, амьжиргааны дорой байдал орж байгаа нь бусад судалгаагаар ил болсон бөгөөд энэхүү судалгаагаар ч давтагджээ. Судалгаанд хамрагдсан 60 хүүхдийн амьдарч буй өрхийн ам бүлийн дундаж тоог авч үзэхэд ойролцоогоор дөрөв, хамгийн олон гишүүнтэй өрх 8 хүртэл ам бүлтэй байна.
Харин өрхийн сарын дундаж орлого 706.090 төгрөг байгаа бол хамгийн бага орлоготой өрх хүүхдийн тэтгэмжийн 20 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байна. Нэг хүнд ногдох дундаж мөнгөн орлогыг авч үзэхэд ойролцоогоор 155 мянга орчим төгрөг байв.
Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж орлогыг ам бүлийн тоонд харьцуулан нэг хүнд ногдох сарын дундаж орлогыг тооцож үзэхэд судалгаанд хамрагдсан өрхийн 70 гаруй хувь нь нэг хүнд оногдох дундаж орлогын хувьд “Хүн амын амьжиргааны доод түвшин”-ээс доогуур орлоготой байна. Өрхийн орлогод цалин орлогоос илүүтэй хамаатан садны дэмжлэг туслалцаа өндөр хувьтай байгаа нь эдийн засгийн хувьд судалгаанд хамрагдсан өрхүүд эмзэг нөхцөлд байгааг харуулж байна.
Орлогын эх үүсвэрийн хувьд цалин хөлс (гар урлал, өрхийн аж ахуй зэрэг жижиг дунд бизнесийн орлогоос гадна туслах ажилтан, барилгын ажил зэрэг өдрөөр цалинждаг ажил эрхэлдэг гэсэн бөгөөд тухайн ажлууд нь улирлын чанартай, байнгын биш, баталгаагүй, тогтвортой бус ажлын байрууд байна.), тэтгэмж (тэжээгчээ алдсаны тэтгэмж, группын мөнгө, хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг)-ээр амьжиргаагаа залгуулдаг айл өрх дийлэнх нь байв.
Судалгаанд хамрагдсан өрхийн 80 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур, орлогын хувьд эмзэг, ядуу нөхцөлд амьдарч байна. Өрхийн байршил, орчныг авч үзэхэд хотын захын гэр хороолол болон аймгийн төвөөс алслагдсан газар байрлаж буй өрхөд амьдарч буй хүүхэд гэрээсээ, өөрийн сурдаг сургууль хүртэл, 2 автобус дамжих (аймгийн төвд автобус явдаггүй), 2-3 гэрлэн дохио гарах, гэрийн орчинд шинэ замын засвар, сайжруулсан суваг шуудуу, тоосгоны үйлдвэр, хогийн цэг, нийтийн үйлчилгээний газар, согтуу хүн, эзэнгүй ноход зэрэг эрсдэлт орчин, нөхцөл байна.
"Өмсөх хувцас тааруугаас үе тэнгийнхэн болон найзуудаасаа ичиж, хичээлдээ явахгүй байна"
Мөн сумын төв, багийн сургуулиас алслагдсан газар амьдардаг малчин өрхийн хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь судлаачдын анхаарал татжээ. Судалгаанд хамрагдсан зарим өрхийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд хүүхдийнхээ сургуульд суралцах хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чаддаггүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг. Энэ нь хүүхэд сургуульдаа сурах хүсэл сонирхолгүй болоход нөлөөлж буйгаа дурджээ. Жишээ нь, “Охин маань суралцах хүсэл сонирхол багатай байдаг нь манай амьдралын түвшнээс болдог” гэжээ.
Хүүхэд хувцас хунар, хичээлийн хэрэгсэл муутай, сургуульд суралцахад өмсөх хувцас тааруугаас үе тэнгийнхэн болон найзуудаасаа ичиж, хичээлдээ явахгүй байх хоёр тохиолдол гарсан байна. Нэг өрхөөс 2-3 хүүхэд сургуульд зэрэг сурдаг болохоор дүрэмт хувцасны асуудал хүнд тусдаг, уван цувуулаад боломжоороо авч өгдөг. Гэхдээ дүрэмт хувцас хүрэлцэхгүй (ах, эгчийнхээ эсвэл дүүгийнхээ хувцсыг ээлжилж өмсдөг) тохиолдолд дүрэмт хувцасгүй сургууль дээр очсоноор багш, сургуулийн удирдлагад загнуулах, бусдын өмнө эвгүй байдалд орохоос эмээж, дүрэмт хувцасгүй үедээ хичээлдээ очдоггүй гэжээ. Мөн нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн өрхөд амьдарч буй хүүхдүүдийн хувьд хоолны мөнгө байхгүй, өлөн зэлмэн байх үе олонтаа тохиолдож байна.
Үргэлжлэл бий.