Загварын гэрэл зурагчин П.Энхтүвшин монгол агуулгатай хуучны зурагтай футболкны “Solid” брэндийг бий болгожээ. Тэрбээр программист мэргэжилтэй хэдий ч санаандгүй байдлаар гэрэл зураг, тэр дундаа загварын зураг авдаг болж, өдгөө энэ чиглэлээр таван жил ажиллаж байна.
П.Энхтүвшин “Говь” компанийн зургийг авдаг байсан бол өдгөө өөрийн фото студийг байгуулжээ. Тэрбээр загвараас гадна байгаль, интерьер дизайн, гэр бүл, хүүхэд гээд бүхий л төрлийн зураг авдаг юм байна.
Түүнийг “Гарааны бизнес” буландаа урьж “Solid” брэндийн бүтээгдэхүүнийх нь талаар ярилцлаа.
-Таны гаргасан энэ футболкнууд их өвөрмөц шийдэлтэй юм. Яагаад ийм зурагтай хийхээр болсон бэ?
-Би Монгол агуулгатай юм хиймээр байсан юм. Цаашдаа футболкны загвараа улам гоё болгохоор төлөвлөж байна. Хүмүүс нэлээд сонирхож байгаа.
-Загвараа гадаадад хийлгэдэг гэсэн. Яагаад гадаад гэж? Монголд футболкон дээр төрөл бүрийн зураг хэвлэх үйлчилгээ байдаг шүү дээ. Энд арай хямд өртөгтэй хийх биш үү?
-Нэгдүгээрт, тэдгээрийн материал, оёдол сэтгэлд нийцээгүй. Тиймээс нэг хийснийх сайн юм хийе гээд гадаадад захиалсан. 100 хувь даавуу, оёдол сайтай юм билээ. Хоёрдугаарт, гадаадад хийлгэх нь Монголд хийлгэхээс хямд тусна. Мөн энд урд талын зургийг бүрэн хэвлэдэг газар байхгүй, дандаа А4, А3 хэмжээтэй хэвлэдэг.

-Загварыг нь сайжруулна гэхээр яг юунд өөрчлөлт хийх вэ?
-Орчин үеийн загвартай болгох юм. Ханцуйг нь богиносгоод, хүний биед гоё суухаар хэлбэртэй хийлгэнэ. Манжетий нь нарийсгаж, доош нь уртасгана. Мөн эмэгтэй хүнд таарахаар хийлгэхээр төлөвлөж байна.
-Орчин үеийн зурагтай гаргах уу? Өнгөний сонголт нь бас сонирхолтой юм.
-Ихэвчлэн хуучны зурагтайгаар хийнэ. Орчин үеийн зурагтай хийчихвэл хүн тэр бүр сонирхохгүй. Орчин үеийн гэвэл миний авсан адуу морины зураг бий. Өнгөний сонголтын хувьд сүүлийн үед трэнд болж байгаа өнгийг сонгож хийсэн юм. Энийг нь уг нь зэсэн шаргал өнгөтэй хийлгэх байсан ч ягаан өнгөтэй ирчихсэн.
-Эдгээр бүтээгдэхүүнээ ямар үнэтэй худалдаалах вэ?
-Футболкоо 50-55 мянган төгрөгийн үнэтэй худалдаалахаар төлөвлөж байна. Хамгийн боломжтой үнэ нь юм болов уу гэж бодсон.
-Цаашдаа дэлгүүрт худалдаалах төлөвлөгөө бий юу?
-Сайн хэвлэдэг үйлдвэрээ тогтоод, цаашдаа олноор нь гаргаж, “Solid” брэндийн нэрийн дэлгүүр нээх бодолтой байна. Футболкноос гадна өөрийн брэндийн монгол агуулгатай гутал хийх төлөвлөгөө бий. Загваруудаа бодчихсон байгаа. Гэхдээ эхлээд футболкоо сайн хийе гэж бодож байна.
-Бүтээгдэхүүнээ гадаадад худалдаалах боломж бий юу. Энэ талаар бодож үзсэн үү?
-Хонконгод худалдаалах санал ирсэн. Бас Япон, Солонгост байдаг залуус олноор авч заръя гэсэн. Гэхдээ эхлээд юмаа бэлэн болгох хэрэгтэй.
-Сэдвээс хөндийрөөд ганц зүйл асууя. Программист мэргэжилтэй хэрнээ яагаад загварын зурагчин болчихсон юм бэ?
-Би “Говь” компанид анх вэб мастераар ажилд орж байсан. Италийн дизайнер Саверио Палателла нэг зурагчнаар зургаа авахуулсан юм. Гэтэл тэр зурагчны зургууд өөрт нь таалагдахгүй байсан. Би бас камертайгаа явж байсан болохоор хэдэн зураг дарсан нь тэр дизайнерт таалагдсан. Тэгээд надаар авахуулмаар байна гээд хоёр коллекцийнх нь зургийг авч өгсөн юм. Түүнээс хойш загварын зураг авдаг болсон.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.
/П.Энхтүвшингийн гэрэл зургуудаас сонирхуулж байна/