Надад лав жил бүрийн яг энэ үед цаг хугацааг зогсоочихмоор санагддаг. Ингээд л зун дуусаж байна даа гэж бодохоос эрхгүй гуниг төрнө. Есдүгээр сарын 1 болно, хичээл, сургууль цуглана. Тэгээд л автобусандаа багтахгүй, зам дээрээ түгжирч бие биеэ нэг их ад үзсэн харцтай хүмүүс түлхэлцэж, толхилцоно доо гэхээс давчидмаар.
Энэ их идэвхтэй амьдрал эхлэхээс, ирэх өвлөөс урьтаад хотоос л гарч хаа нэг тийш явж, цээж дүүрэн амьсгалаар санагддаг юм. Ийм л шалтгаанаар Улаанбаатар хотоос 280 километрийн зайд байх Дархан хот руу явахаар шийдэж үүргэвчээ үүрээд гэрээс гарлаа. Автомашинаар хурдан явбал хоёр цаг, яаралгүй давхихад 4 цаг яваад л оччих ч, албаар өөртөө адал явдал зохиож галт тэргээр 6 цаг явлаа.
Магадгүй танд ч бас өглөө ажилдаа, орой гэртээ харьдаг замаа ганц өдөр өөрчилж, хол, ойр хамаагүй хаа нэг тийш явмаар санагдвал үүргэвчээ үүрээд галт тэргээр Дархан-Уул аймаг хүрч болох аяллын маршрутыг санал болгож байна.
Дархан орох хоёр галт тэрэг бий. Нэг нь Улаанбаатар-Эрдэнэт, нөгөө нь Улаанбаатар-Сүхбаатар, алинд нь ч суусан замдаа таныг Дарханд буулгаад өгнө.
Би 20:30 цагт Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд вокзалаас суусан. Ингээд “Дархан-1” өртөөн дээр шөнийн 02:53 цагт буулаа. Вокзал нь 24 цаг нээлттэй байдаг тул тэнд өглөө болохыг хүлээж, нүдний хор гаргасан.
Өглөө зам дагуу гар өргөхөд такси төвөггүй зогсов. Дарханд юу л байна, такси байх тул унаа олдохгүй гэх асуудал тулгарахгүй. Дархан дотроо хаашаа ч явсан 1000 төгрөг. Гэхдээ та ганцаараа зорчихгүй, өөр тийш явах хүмүүсийг ч замаас нэмж суулгадаг юм билээ.
Ингээд таксигаараа “Mingo” нэртэй кофе шопт хүргүүллээ. Энэ нь Дархан хотын хамгийн анхны кофе шоп гэсэн, гурван салбартай, өдгөө наймдахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тав тухтай орчинтой, американо, латте, шэйк гээд олон төрлийн уух зүйлс худалддаг юм билээ. Кофе 7.8 мянга бол хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь 11 мянган төгрөг гэж байсан.
Кофе шопоос гарч Дархан хотын соёл амралтын хүрээлэн орлоо. Алсыг харагч, агаарын дугуй, уран жолоодлогын машин, гинжит савлуур зэрэг тоглоом нь бүгд 4 мянга бол морин тойруулга нь 3 мянган төгрөгийн үнэтэй.
Энд тун саяхан шинээр элсний болон стандартын гар бөмбөгийн талбай байгуулжээ. Элсэн дээр гар бөмбөг тоглож болох энэ талбай тун гоё тохижилт юм. Мөн энд Улаанбаатар төмөр замын “Хүүхдийн галт тэрэгний сургалтын төв” байрладаг. Тусгай хөтөлбөрийн дагуу аялал зохион байгуулдаг бөгөөд энэ аялалд хамрагдаж, бага насны хүүхэдтэйгээ ирж тэдэнд зориулсан бичил галт тэргээр зорчиж, танин мэдэхгүйн аялал хийх боломжтой юм билээ.