Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өнөөдөр хийлээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд албаны төлөөлөл болон Рио Тинто группийн удирдлагууд оролцлоо.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж , олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.