Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан уламжлал болгон зохион байгуулдаг. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас энэ жил бөхийн барилдаан болох эсэх нь эргэлзээтэй байв.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, УОК-оос сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэж, ах дүү, хамаатан садныхаараа хэсэхгүй байхыг уриалж байгаа. Гэхдээ сар шинийн баярт зориулсан уламжлалт бөхийн барилдааныг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулна. Тиймээс ард, иргэд бөхийн барилдаан болно гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.
Уламжлал ёсоор сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан битүүний өдөр болдог. Энэ жил битүүний өдөр хоёрдугаар сарын 1-ний мягмар гарагт тохиож байна.