Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр "Нийслэлийн шилдэг хүүхэд"-ийг шалгаруулдаг. Энэ оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд өөрийн хичээл, зүтгэлээр мэдлэг, авьяасаа хөгжүүлсэн, түүнийгээ бусдадаа түгээн дэлгэрүүлж анги хамт олноо манлайлсан сурагчдыг шилдгээр шалгаруулжээ.
Шилдэг хүүхдээр шалгарсан Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ "Би зургаан настайгаасаа эхлэн харандаа болон үзгээр монгол бичиг бичиж эхэлсэн. Харин долоон настайгаасаа бийрэн бичлэгээр хичээллэж, өөрийгөө хөгжүүлж байгаа. Коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, сургууль амарсан үед би өөрийн сурсан багахан мэдлэгээ бусдадаа түгээхийг хүсэж 10-15 насны хүүхдүүдэд зориулсан кирилл болон монгол бичгээр ном хэвлэсэн. Би Монгол бичгийн өв соёлоо дэлхийд таниулахыг мөрөөддөг" гэв.
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР:
- Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн 10-1 ангийн сурагч М.Бэхбат
- Монгол Улсын Консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7-а ангийн сурагч О.Нандин
- "Орчлон" сургуулийн 8-В ангийн сурагч Э.Эрхэс
- Багахангай дүүргийн "Хангай" цогцолбор сургуулийн 12-А ангийн сурагч Г.Цасанболор
- Налайх дүүргийн Лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлгийн сурагч Б.Энхжин
- Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12-Б ангийн сурагч Э.Эрххулан
- Нийслэлийн Лаборатори 23 дугаар сургуулийн 11-А ангийн сурагч Н.Бадармаа
- "Бритиш" сургуулийн 9-У бүлгийн сурагч Э.Өдөр
- Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургуулийн 5-А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарав.
Эдгээр хүүхэд нь авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэлээрээ сургууль хамт олноо манлайлж, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд сайн дураараа оролцох зэргээр хичээл зүтгэл гарган, амжилтаа ахиулжээ.