"Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр Төв" ТББ-аас цахим орчинд эрхээ хамгаалах уриалга гаргажээ. Уг уриалгад:
"УИХ-ын хаврын чуулган 40 гаруй хоногийн дараа эхэлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар, эсвэл хаврын чуулганы эхэнд хэлэлцэх хүлээлттэй байна.
Эрх баригч намын 40 гишүүний баталсан энэ хуулийн үр дагаврын талаарх ҮЗЭЛ БОДОЛ, ҮГЭЭ цахим орчинд 40 өдрийн турш өдөр бүр тасралтгүй илэрхийлж, эрхийнхээ төлөө тэмцдэг, идэвхтэй, ажигч, гярхай иргэн байхыг та бүхэндээ уриалж байна.
Товчхондоо, УИХ-ын нэр бүхий 40 гишүүнд энэ хуулийн үр дагаврыг ухуулан таниулахад иргэн таны дуу хоолой хамгийн чухал байна. Бид "загасны ой санамжтай" биш, эрхийнхээ төлөө нэгдэж, дуугарч чаддаг гэдгээ нотолж, хүний эрхийг зөрчсөн энэ хуулиас олон нийтийн анхаарлыг холдуулахгүйн тулд 40 өдрийн турш өдөр бүр дуугарч, мэдээлэл хуваалцаж байя.
Мөн цахим орчинд эрхээ зөрчүүлж байгаа жишээ, баримтуудыг бусдадаа мэдүүлье. Өдөрт ердөө ганц удаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээж авах эрхийнхээ төлөө ганц Click, эсвэл ердөө ганцхан Post, Share хийцгээе. Та бүхнийг "Хүний эрхийн төлөөх 40 өдрийн цахим марафон"-д нэгдэхийг уриалж байна. Энэхүү марафонд нэгдэхийг хүсвэл #ЦахимМарафон, #40өдрийнМарафон гэсэн hashtag-ийн аль нэгийг нь ашиглаарай.
Мөн 4 найзаа уриалж, энэхүү 40 өдрийн цахим марафонд нэгдэхэд нь туслаарай. Олон нийтийн сүлжээнд эрхээ хамгаалж, бусдынхаа эрхийг хүндэтгэдэг, ажигч гярхай, хариуцлагатай иргэн байцгаая" гэжээ.