БОАЖЯ-аас улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал “Мазаалай” олон улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас мөсөн хотхон байгуулж Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах юм байна.
Наадмын гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох аж.
"Мазаалай" цас мөсний олон улсын наадам нь Скай Резорт цанын баазын талбайд болох бөгөөд наадмын талбайд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал байрлах юм.
400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм. Наадмын гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох аж.
Түүнчлэн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулах ба иргэд, жуулчдын зорин очих нэг үндсэн чиглэлтэй гэлээ.