Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Польшийн Полице хотод зохион байгуулагдаж, өндөрлөх дөхөж байна.
Тэмцээний үндсэн тавилт дуусахаас нэг өргийн өмнө манай хоёр тамирчин дэлхийн аваргын алдар хүртлээ. Тодруулбал, тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай (Монгени), 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин (МУИС, Монгени) нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, аваргын алтан медалийг зүүх нь тодорхой болов.
Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр эл амжилтаараа шууд ОЛОН УЛСЫН МАСТЕР цолны болзлыг хангаж байгаа юм.
Сонирхуулахад залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.