gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагаан сараар наадаж БОЛОХ, БОЛОХГҮЙ тоглоомууд

Б.Азбаяр
Соёл урлаг
2025-02-28
168
Twitter logo

Цагаан сарын шинийн өдрүүдэд эрхэм хүндтэй нэгнийдээ зочилж, хол ойрын шинэ мэдээгээ дуулгаж, дурсамж хуучлах энэ баярын сайхан нь. Том багагүй цөм цуглаж, үндэсний уламжлалт наадгай хөгжөөх нь бүр ч сайхан. Алаг мэлхий өрж, бөгцөг няслан, шагай шүүрч, морь уралдуулах нь нийтлэг.

Эдгээр уламжлалт тоглоомууд болон Цагаан сарын баяраар тоглохыг цээрлэдэг наадгайн талаар Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэгээс тодруулав.

ШИНИЙН ТАВНААС ХОЙШ ТОГЛООМ ТОГЛОХЫГ ЦЭЭРЛЭЖ, МАЛЫН ХӨЛ МОЙНИЙНО ГЭЖ ҮЗДЭГ

Тэрбээр, "Монголчууд Цагаан сарын битүүн, шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ихэвчлэн үйчүүр хорол, шагайн олон төрлийн тоглоом тоглодог. Ялангуяа алаг мэлхий өрөх нь Цагаан сарын баярын бэлгэдэл болсон наадгай юм. Хэдийгээр шатар, даалуу уламжлалт тоглоом мөн боловч цаг их зарцуулдаг тул, мөн ашиг хонжоо харсан мөрийтэй тоглоомыг эл өдрүүдэд тоглохыг цээрлэсээр ирсэн.

Дээр дурдсан тоглож болох үндэсний тоглоомуудыг зарим газарт битүүний өдрөөс шинийн гурван, тавныг хүртэл тоглох нь ч бий. Түүнээс хойш мал төллөж эхэлдэг учраас хурганы хөл мойнийно гэж үздэг. Өөрөөр хэлбэл ажил цалгардуулж, ажил мөрөө алдана гэдэг. Нэг талаас ажил хэргээ бодож нөгөө талаас тоглоом наадгайгаа зөв төлөвлөх хэлбэр аж.

Монголчууд шинийн нэгэнд хамгийн их тоглодог тоглоом бол хорол юм. Хорлыг олуул нийлж тоглох бөгөөд хамгийн олон гэр барьсан хүн тэр жилдээ олз омогтой, хийморьтой байна гэж үздэг. Хэрэв гэр бариагүй бол хээр хонох нь ээ гэнэ. Харин хоёр хүн хайнцвал заавал хайнаа хагалж дахин тоглодог ёстой.

    Битүүний орой айл хотлоороо битүүлсний дараа алаг мэлхий өрж тоглодог. 108 их хөлгөөр алаг мэлхий тоглох бэлгэдэл, зан  үйл бөгөөд уламжлал юм. Яагаад гэвэл алаг мэлхийд орчлон ертөнцийн сав шим ертөнц бүхлээрээ багтдаг гэж үздэг учраас энэ бол төрийн тоглоом, бэлгэдэлт тоглоомд зүй ёсоор багтдаг.

    Үйчүүр

    Энэ тоглоом нь монголчуудын уламжлалт ан агнууртай холбогдон бий болсон. Энэ тоглоомыг лан тавьж тоглодог. Учир нь хөзөр дээрх амьтан болгон тус бүрийн үнэтэй. Зургаан ширхэг шоо шидэж, шооны нүхээр амьтан болгоноо лангаар авдаг. Хэн илүү олон амьтан хурааж чадсан нь тэр жилдээ олз омогтой байна гэж үздэг.

    Бажий

    Төв, халх, баруун монголчуудын дунд өргөн дэлгэрсэн хөлөгт тоглоом бол бажий. Дунгаар нүх шахаж тоглодог дүрст наадгай бий.

    Нэг талаас монголчууд уламжлалт тоглоом наадгайнуудаа мартах үзэгдэл ажиглагдаж байсан бол одоо сэргээх аргыг идэвхтэй зохиож байгаа. Жишээлбэл манай музей үндэсний боловсролын хөтөлбөртэй бөгөөд алаг мэлхий өрөх, хорол, үйчүүр тоглоомыг залуус хойч үедээ үнэгүй зааж өгөх зэрэг олон төрөлт ажил зохиодог. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ дагуулж ирээд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хэрэв сонирхсон хүн байвал манай музейгээс модоор сийлсэн хорол тоглоомыг худалдаж авч, өвлүүлэн хэрэглэх боломжтой" хэмээн ярилаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан