- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
НҮБ-аас ОХУ-д хууль бусаар хоригдож буй Америк сэтгүүлч Эван Гершковичийг суллахыг шаардлаа. "The Wall Street Journal" сонины сурвалжлагч Гершкович ОХУ-д тагнуул хийсэн хэргээр сүүлийн 160 гаруй хоног хоригдож байгаа бөгөөд түүнийг баривчилсан нь улс төрийн зорилготой гэж мэдэгдлээ.
Энэ сарын 12-нд Эван Гершковичийн эцэг эх, өмгөөлөгч нар НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэгт өргөдөл илгээсэн талаараа мэдэгдсэн юм. Түүнчлэн ирэх долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Эваны асуудлыг анхааралдаа авч, түүнийг шоронгоос суллуулахын тулд ОХУ-ын засгийн газарт шахалт үзүүлэхийг дэлхийн удирдагчдад хандан уриаллаа.
Түүнчлэн энэ үеэр НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилд "Эваны эцэг эх НҮБ-д өргөдөл гаргаж, Оросын засгийн газар түүнийг дур зоргоороо баривчилсан гэдгийг олон нийтэд зарлаж, Эваныг нэн даруй суллахыг шаардахыг уриалсан. Бид НҮБ-ын бүх гишүүн орнуудыг Эван болон хууль бусаар баривчлагдсан бүх хүмүүсийг суллах шаардлагыг нэгдэхийг уриалж байна" гэсэн юм.
Эван Гершкович одоогоор Москва хотын Лефортово дүүргийн шүүхийн урьдчилан хорих ангид хоригдож байгаа бөгөөд шүүх хурлын товоо хүлээж буй. ОХУ-ын хуулийн дагуу тагнуулын ажиллагаа явуулсан хүнд 20 жилийн хорих ял оноодог.
Өдгөө 31 настай Эван Гершкович 2017 онд анх ОХУ-д очжээ. The New York Times, The Moscow Times зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд "The Wall Street Journal" сонины сурвалжлагчаар ажиллаж, Орос, Украины дайн, цэргийн дайчилгаа, хориг арга хэмжээ, түүний эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ОХУ дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал зэрэг зэрэг олон сэдвийг хөндөж бичдэг байв.
Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 30-нд Гершковичийг Екатеринбург хотод томилолтоор ажиллаж байхад нь тагнуул хийсэн гэж буруутган КГБ-ын залгамж халаа гэгддэг Холбооны Аюулгүй байдлын албанаас баривчилсан юм. Түүнийг АНУ-ын эрх баригчдын өгсөн зааврын дагуу төрийн нууц бүхий мэдээлэл цуглуулж байсан хэмээн буруутгаж буй. Эван Гершковичийн хувьд Хүйтэн дайнаас хойш ОХУ-ын талаас тагнуулын хэргээр саатуулсан анхны америк сурвалжлагч болж байгаа юм.
ХОРИГДОЛ СОЛИЛЦОО
Эван Гершковичийг барууны шоронд хоригдож буй орос хүнээр солих боломжийн талаар The Wall Street Journal сонин өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Чеченээс ирсэн дүрвэгчийг хөнөөсөн хэргээр Германд ял эдэлж буй Вадим Красиковоор солилцоо хийж магадгүй аж.
“Америкийн дуу хоолой” агентлаг сурвалжлагч энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад "Оросын талтай тийм яриа хэлэлцээ явагдаж байгаат. Одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгү" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлсэн юм.
The Wall Street Journal сонин болон компанийн төлөөлөгч Доу Жонес Гершковичийг тагнуул хийсэн гэх хэрэг зохиомол, үнэнд нийцэхгүй гэж мэдэгдэв.