-Астана хотоос GoGo.mn сайтын сэтгүүлч Х.Көгершин мэдээлж байна-
Казахстан улс Евразийн хамгийн том, дэвшилтэт дижитал төвүүдийн нэг болохоор зорьж байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдлээ.
Казахстан сүүлийн 20-оод жилд Евразийн орон зайн гол төв нь болох төрийн бодлого явуулж ирсэн. Үүний бас нэг шинэ Ерөнхийлөгч Токаевийн дээрх мэдэгдэл.
Казахстан улс 2022 онд цахим засаглалын хөгжлөөр дэлхийн 193 орноос 28-д жагсжээ. Мөн Digital IQ Index-ийн судалгаагаар тус улс дижитал шилжилтийн хурдаар 20-р байрт жагсаж, дижиталчлал, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх хамгийн ирээдүйтэй орнуудын тоонд багтсан байна.
"Өнгөрөгч 2022 онд Казахстаны дижиталчлалын түвшин 12 хувиар өссөн. Казахстаны дижитал бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна. Дижиталчлал нь улс орон, бүс нутгийн өрсөлдөх чадварыг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл болсон. Өнгөрсөн онд мэдээлэл технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт тав дахин нэмэгдэж, 333 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ тоог 2025 онд 500 сая ам.долларт хүргэх ойрын зорилго тавин ажиллаж байна" гэж Ерөнхийлөгч Токаев хэлэв.
Сонирхуулахад 2050 он гэхэд дэлхийн дижитал технологийн зах зээл 50 хувиар нэмэгдэж, 6.8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Урьдчилсан тооцоогоор 10 жилийн дотор дэлхийн нийт бараа, үйлчилгээний 70 хүртэлх хувийг дижитал технологи ашиглан үйлдвэрлэх аж.
ТӨВ АЗИ ДАХЬ НҮБ-ИЙН ДИЖИТАЛ ТӨВИЙГ КАЗАХСТАНД БАЙГУУЛНА
Төв Азийн тогтвортой хөгжлийн НҮБ-ын дижитал шийдлийн төвийг Казахстанд байгуулна. Энэхүү саналыг өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр болсон НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын (UNESCAP) 79 дүгээр чуулган дээр Казахстаны Дижитал хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн дэд сайд Аскар Жамбакин гаргасан. Казахстаны энэхүү саналыг дэлхийн 65 улс санал нэгтэй дэмжсэн билээ.
Энэхүү төв нь дижитал хамтын ажиллагаа, хүртээмжтэй байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн дижитал орон зай дахь гадаад сорилтод хамтран, шуурхай хариу арга хэмжээ авахын тулд бүс нутгийн улс орнуудын интеграцын хүчин чармайлтыг нэгтгэхэд тусална гэж Казахстаны тал мэдээлсэн юм.
"Энэ бол дэлхийн улс орнуудын зүгээс бидэнд үзүүлсэн маш том итгэлцэл, Казахстан улс дэлхийн тавцанд гарах чухал үе шат гэж бид харж байна. Тус төв нь улс орнуудын хооронд "дижитал хана" үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дэлхийн, бүс нутгийн болон үндэсний ашиг сонирхлыг нэгтгэх зорилготой" гэж Токаев хэлэв.