Хос баганаа ижилсүүлэн
Хорол эрдэнийн тооноо өргөж
Хас ханаа шийрлэн
Норов эрдэнийн униар холбож
Нацаг хаалгаа нээн
Ган эрдэнийн тулгандаа
Галаа бадраасан
Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров гэргий Ц.Баярчимэгтэйгээ Алтан тахиа жилийн намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Гурван сайхан хүүхдийн эцэг эх тэд ийнхүү гэр бүл болсноосоо хойш 10 жилийн дараа албан ёсоор хуримаа хийсэн нь энэ ажээ.
10 гаруй жил уран бүтээлээ туурвиж, олонд танигдсан дуунуудтай тэрбээр 2010 оноос Бөхийн өргөөнд тоглолтоо гурвантаа хийж, 21 аймгийг гурван удаа тойрсон уран бүтээлч юм.
Д.Намсрайноров ууган хүүхдээ төрөхөд оюутан байсан бол дараагийн хүүхдүүдээ төрөхөд аялан тоглолтоор явж байжээ. Тайзан дээр дуулж байхад нь төрсөн хүүхдүүд нь өдгөө ийм том болцгоож, өнөр өтгөн сайхан гэр бүл болсон байна.
Эхнэр нь оюутан ахуй цагаасаа гурван хүүхдээ өсгөж, арын албыг нь дааж ирсэн Баянхонгор аймгийн харьяат, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, өдгөө “NBNTO” буюу гэр бүлийн гишүүдийнхээ нэрийн эхний үсгээр нэрлэсэн компаниа үүсгэн байгуулан ажиллаж байна.
Есөн цагаан машинтай хуримын ордноо морилцгоосон тэдний хуримын найр Скай резортод болсон бөгөөд олны танил уран бүтээлчид, ах дүү, найз нөхөд, нийтийн төдийгүй рок попын өндөрлөгүүд уригдан иржээ.
Монголчууд найр наадмыг ерөөлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн залуу ерөөлч Б.Пүрэвсүх хос хоёрыг, гэр бүл, зочдоо ерөөж, сонирхолтой сюрприз барин, ирсэн зочдыг хамгийн ихээр баясгасан юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч “Мандах нар” дуугаа өргөн барьсан бол эртний сайхан дууг уртын дуучин Энхбаатар дүү нарын хамт дууллаа.
Түүнчлэн ээжид нь болон хос хоёрт зориулж хамгийн цоглог хэмнэлтэй дуугаараа МУГЖ, дуучин Т.Ариунаа зочдоо баясгаж бас уяраасан юм.
Монголын хурим найрыг “Сүүн цагаан хурим” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ дууг найман гавьяат нэг тайзнаа эгшиглүүллээ. “Сүүн цагаан хурим”-ын гавьяат жүжигчин Б.Дашдондог, Э.Бүрнээбаяр нар анхлан дуулсан хэлбэрээрээ дуулж, аяыг зохиосон "Хоовон" Г.Энхбаяр, С.Бархас, И.Болоож, н.Цолмонбаяр, Том Жагаа зэрэг гавьяатууд хөгжимдсөн билээ.
Д.Намсрайноров гэргий Ц.Баярчимэгтэйгээ 18 насандаа танилцаж байжээ. Тиймээс гэргийгийнх нь хайрлаж, хүндэтгэдэг “Камертон” хамтлагийнхан эхнэрт нь зориулж “18 нас” дуугаа өргөн барьсан юм.
Найр наадмыг найрын дуугаар төсөөлөшгүй учир “Жаргалан жаргалан” найрын дууг нутгийнх нь дуучин, ангийнх нь найз Хосбаяр, нийтийн дууны хос Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа гурав мэндчилгээ дэвшүүллээ. Найр задгайрч, зочдыг чөлөөтэй байлгахын тулд Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар “Амар түвшин” дуугаар тасралтгүй найрлахыг билэгдэн ах дүү настайчууддаа зориулан өргөн барьсан юм. Зочдоос ойрд олноо харагдаагүй МУГЖ Т.Баясгалан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Энхзул нар ирсэн байв.
Ингээд хуримын торгон агшинг албан ёсоор уншигчдадаа хүргэж байна.