Түүхэн цаг хугацааг харуулсан “Үүлэн хээтэй орчлон” адал явдалт кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Энэхүү киноны найруулагч Г.Бадамрагчаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн кино зохиолоо шинээр бичсэн байна.
"Hollywood Camel"-ийн бүтээсэн тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг дүр буюу Сугар хатанд тоглосон бол залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ.
Ерөнхий найруулагч Г.Бадамрагчаа:
" "Үүлэн хээтэй орчлон" роман уншигчдын танил болсон бүтээл учраас олны мэдэх зохиолоос сэдэвлэж кино хийнэ гэдэг тийм амар ажил биш юм. Учир нь уншигч болгон өөрсдийнхөөрөө нүдэндээ баатруудаа дүрсэлчихсэн байдаг" хэмээн ярьсан юм.
Тэрбээр гол дүрүүдийн талаар "Р.Анхням ихэвчлэн эерэг дүрд тоглодог байсан бол энэ удаад эсрэг дүрд тоглож чаддаг гэдгийг бид харуулахыг хүссэн. Энэ нь үзэгч олонд сонирхолтой байх болов уу гэж бодож байна.
Бусад жүжигчдээ хайхад бид багагүй цаг зарцуулсан. Найруулагчийн хувьд дөнгөж оюутан болж байгаа Ж.Гүнжидмааг Хулангоогийн дүрд, эрэгтэй гол дүр Бадрахад Т.Анхбаярыг сонгосон. Бид шинэ дүр төрхийг гаргаж ирье гэсэн хүсэл зорилгоор ажиллаж ийнхүү залуу жүжигчдийг сонгосон" гэлээ.
Жүжигчин СТА Р.Анхням:
"Г.Бадамрагчаа найруулагч АНУ-ын Лос Анжелесийн кино академид хоёр жил суралцаад ирсэн. Ирээд хийсэн эхний кино нь учраас илүү дэвшилттэй уран бүтээл гарна гэж бодож хамтран ажиллалаа.
Миний хувьд энэ киноны гүнгийн хатан Сугарт тоглолоо. Өмнө нь Анхнямыг үзэгчид даруухан эмэгтэйгээр хардаг байсан бол энэ удаад тэр дүр төрхөөс арай өөр, эрс өөрчлөлттэй дүрд тоглолоо" гэсэн юм.
Цагдаагийн байгууллагад ажилладаг Т.Анхбаяр мөрч түшмэл Бадрахын дүрд тогложээ.
"Би өмнө нь Г.Бадамрагчаа найруулагчийн "Цагдаагийн тангараг-2" киноны гол дүрд тоглож байсан. Энэ удаад дахин хамтран ажилласандаа баяртай байна. Миний хувьд хошуунд шинэ ажилд томилогдон ирсэн Бадрах хэмээх мөрч түшмэлийн дүрд тоглолоо. Бадрах бол хүн амины хэрэг илрүүлж буй шулуун шударга зантай залуугийн дүр юм" гэлээ.
Хулангоогийн дүрд тоглосон Ж.Гүнжидмаа:
"Хулангоогийн дүр надад их ойр санагдсан. Насаараа чацуу, хоёулаа 17 настай. Хулангоо нь Бадрах түшмэлтэй хайр сэтгэлтэй болж байгаа баян чинээлэг айлын, ээж аавын эрх танхи охины дүр юм. Би дөнгөж сургуулиа төгсөөд энэ кинонд тоглосондоо их баяртай байна" гэлээ.
“Үүлэн хээтэй орчлон” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.