Монгол Улс хадны зургийн дурсгалаар баялаг орон. Түүх соёлын хосгүй үнэт өв болсон хадны зураг нь та бидний хайраа зарлаж, дурсгалаа мөнхөлдөг талбар биш юм.
Та хайртай хүндээ хайраа илэрхийлмээр байгаа бол соёлын үнэт өв болсон хадан дээр бус захиа бичиж, зурвас илгээж, уулзаж ярилцахыг зөвлөж байна. Бас анги хамт олон, найз нөхдөөрөө очсон нь "...оны төгсөлт, -р сургууль, ... анги", эсвэл "Бидний нөхөрлөл үүрд..." гэх мэт дурсгалын үгсээ хад чулуун дээр сийлж, элдэв зүйл бичиж, эрээчиж сараачин, соёлын өвийг гэмтээн, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг хүсэж байна.
Эх оронч сэтгэлгээ эх орноо хайрлахаас эхэлнэ. Соёлтой аялцгаая.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
5.1.Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна:
5.1.1.эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар;
5.1.2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга;
5.1.3.чулуун зэвсгийн олдворт газар;
5.1.4.хадны зураг, бичээс;
5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж;
5.1.6.эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал;
5.1.7.хөшөө дурсгал;
5.1.8.эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;
5.1.9.тахилгат газар;
5.1.10.түүхэн үйл явдал болсон дурсгалт газар;
5.1.11.бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.
30.2.Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно.
38.1.4.улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөхийг хориглоно.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /2 сая/, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх /20 сая/ хэмжээний төгрөгөөр торгоно.