Монголын үндэсний кино урлагийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Академийн дээд шагнал" гардуулах ёслолд "Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин" номинацид шагнал хүртсэн жүжигчдийг танилцуулж байна.
Тус наадмаас МУГЖ С.Лхагвасүрэн "Миний муу аав" киногоороо 2011 онд, "Улаан дөрвөлжин" кинонд сэтгэл мэдрэлийн эмнэлгийн даргын дүр бүтээсэн Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар 2013 онд шалгарч байжээ.
Мөн СТА, жүжигчин Б.Амарсайхан 2012, 2014 онд "Бодлын хулгайч", "Үргээлэг" киногоороо "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртэж байлаа.
GoGo news Agency цаашид "Шилдэг найруулагч", "Шилдэг эмэгтэй гол дүр" болон "Шилдэг кино" номинацид шалгарсан бүтээлүүдийг танилцуулна.
Харин ирэх зургаадугаар сарын 7-ны өдөр болох тус наадмын шилдгээр хэн шалгарах бол?