Иргэн Ч энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Даян нуураас зөвшөөрөлгүйгээр загас агнажээ.
Загас агнах явцдаа байгаль хамгаалагч нарт баригдаж улмаар 6 ширхэг монгол хадран загас агнаж, 360,000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан. Энэ нь хууль бусаар ан агнасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм.
Тэрбээр байгаль орчин учруулсан хохирол болох 360.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлж барагдуулжээ. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсжээ.
Ташрамд мэдээлэхэд, манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг.
Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Үүнээс монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлээс ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөж сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна.
Үр тогтсоны дараа эр загас нь 7-10 хоног үүрээ манана. Эм загас 17-18 мянган түрс гаргадаг. Монгол хадран 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм. Хадран загасны маханд уураг 14.3-17.4 хувь, өөх тос 2-5 хувь, эрдэс бодис 0.8-1.3 хувийг эзэлдэг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.