Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ долоо хоногт Чехэд төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж тус хүрээлэнд шинээр нээгдсэн “Говь” хэсэгт төрсөн анхны унаганд нэр өгөх ёслолд оролцжээ.
Төрөөд 14 хонож байгаа охин унаганд Ерөнхийлөгч Дагина хэмээх нэр өгчээ. Монгол Улсын төрийн тэргүүн Дагина нэртэй унагаа Прага хотын Амьтны хүрээлэнгийн хөтлөн явуулж буй тахийн удмын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд унага 7000 гэсэн бүртгэлийн дугаартай болов.
Уулзалтын гол сэдэв Монгол орны дорнод хэсэгт оршдог Сүмийн хоолойд тахь нутагшуулах төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлууд байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч манай төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэхүү төрийн айчлалын үеэр хавтгай хамгаалах талаар хамтран ажиллах тухай санамж бичигт талууд гарын үсэг зурсан.
Уг санамж бичгийг байгуулснаар Прага хотын Амьтны хүрээлэн нэн ховордсон хавтгайг авран хамгаалах ажиллагааны гол түнш болж байгаа бөгөөд дараагийн алхам нь талууд Европын амьтны хүрээлэнгүүдэд хавтгайн нөөц популяци бий болгох ажлын бэлтгэлийг хангаж хамтран ажиллана.
Ерөнхийлөгч яриан дундаа ердөө тавь шахуу тоо толгой үлдээд байгаа говийн мазаалайг авран хамгаалах ажилд хамтран ажиллахыг Прага хотын Амьтны хүрээлэнд санал болголоо. Үүнтэй уялдуулан ойрын хугацаанд мазаалайг авран хамгаалах сэдвээр Прага хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар