Эртэч сонгогчдын төлөөлөл буюу гадаадаас ирж саналаа өгсөн Г.Золчимэгийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэрээр охины хамт ирж саналаа өгсөндөө баяртай байгаагаа онцолж байлаа.
-Та гадаадаас ирж саналаа өгч байгаа гэсэн шүү дээ. Санал өгөх үйл ажиллагаа хэр ойлгомжтой байна вэ?
-Ойлгомжтой байна. Санал авах байрт ирэхээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны сайтаас хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллүүдийг авсан. Мөн гар утасны аппликейшн гарсан байсан учраас хэрэгцээт мэдээллээ дор бүр авч чадсан.
Сонгуулийн мэдээллийг нэг дороос авах гар утасны АПП татах заавар https://gogo.mn/r/l5gw9
-Улсын бүртгэлийн байгууллагаас таныг сонгогчдын нэрийн жагсаалтаас “Түр хасав” тэмдэглэсэн гэсэн шүү дээ. Та яаж саналаа өгсөн тухайгаа хуваалцаач.
-Улсын бүртгэлийн https://election.burtgel.gov.mn/ сайтад регистрийн дугаараа оруулаад мэдээллээ харахад "түр хасав" гэсэн тэмдэглэгээ хийсэн байсан.
Тиймээс гурав хоногийн өмнө 1800-2800 сонгогчийн лавлах утас руу залгаж, асуутал "Гадаад паспорт, иргэний үнэмлэхтэйгээ ирээд саналаа өгч болно" гэж хэлсэн.
Гэхдээ санал авах байрт ирээд өргөдөл бичиж өгдөг юм билээ. Үүнд бага зэрэг хугацаа орсон. Саналаа өгч чадсандаа баяртай байна. Анхандаа "түр хасав" гэсэн тэмдэглэгээг хараад саналаа өгч чадахгүй нь гээд айсан.
-Саналаа тэмдэглэхэд хэр их хугацаа шаардагдаж байна вэ?
-Саналын хуудаст олон нэр дэвшигчийн нэр байгаа учраас өмнөх сонгуулиудтай харьцуулахад хугацаа шаардлагатай байсан. Би урьдчилаад манай тойрогт таван мандат бий, энэ нэр дэвшигчдийг дугуйлна гэж танилцаад ирсэн учраас нэр дэвшигчдийн нэрийг хайгаад л дугуйлж будсан.
Бусад сонгогчдодоо ч гэсэн уриалахад нэр дэвшигчдийн мэдээлэлтэй урьдчилан танилцаад ирвэл саналаа өгөхөд хялбар байх болно шүү. Учир нь саналын хуудаст нэр дэвшигчийн зураг, дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Тиймээс судлаад сонголтоо хийж, ирээд саналын хуудсаа бөглөвөл амар байх юм байна" гэлээ.