Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.
Тэрбээр "Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, байгалийн унаган төрх, түүх соёлын үнэт өвийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн цогцолборт газрыг ангилал дээшлүүлэн Дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авах судалгааг хийж, үндэслэлийг боловсрууллаа.
Ингэснээр байгалийн өвөрмөц тогтоц унаган төрх, түүх соёлын дурсгалууд болон ховор амьтан, ургамал, гол мөрний урсцад бүрэлдэх эх, ойн хамгаалагдах юм. Иймд УИХ-ын гишүүдийг тогтоолын төслийг хэлэлцэж дэмжихийг хүсэж байна” гэв.
Санал хураалтаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.