Эйффелийн цамхаг, Диорын сүрчиг, Эрмесийн цүнх, Карл Лагерфильд...Хавтаснаас нь харахад л юун тухай ном болохыг та ойлгох байх. Аялж яваа улаахан сониуч зүрхээр тэрбээр өөрийгөө илэрхийлжээ.
Дэлхийн хувцас загварын төв болсон Франц, Герман, Итали зэрэг Европын улс орнуудын баялаг сан хөмрөг бүхий хотуудаар аялж, алдар нэрээ түүхийн хуудаснаа үлдээсэн гайхамшигт дизайнеруудын намтар бүтээлтэй танилцан, загварын ертөнцийн түүх соёл, алдарт бүтээлүүдэд хэчнээн хөдөлмөр шингэж бүтдэг тухай тэрбээр ChansysDesk блог болон "Сониуч зүрх" номдоо бичжээ.
Германд ажиллаж амьдардаг олон улсын эрхзүйч Д.Чанцалдуламтай ярилцсанаа хүргэж байна.
-Та Герман улсад хэзээ хэрхэн очсон талаар ярихгүй юу?
-Би МУИС-ийн Олон улсын харилцааны Герман хэл, орон судлал, олон улсын эрх зүйн ангийг дүүргэсэн. Төгсөөд Германд хуулийн оюутан болж ирээд арав гаруй жилийг үджээ. Европын эрх зүйн магистр зэрэгтэй. Одоо хууль зүйн докторын зэрэг горилохоор Монгол, Германы эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгаа хийхийн зэрэгцээ их сургуульдаа эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байна. Саяхан Бавари мужийн шүүхэд тангараг өргөж, Герман-Монгол-Герман хэлний итгэмжлэгдсэн орчуулагч болсон.
Брэндийн цүнх бол зүгээр л нэг ялгарах, гангарах зориулалттай, тэнгэрт хадсан үнэтэй эд бус...
-Таныг блог бичиж, өөрийн харсан мэдсэн шинэлэг мэдээллийг бусдадаа түгээх дуртайг тань блогоос нь уншиж мэдсэн юм. Ялангуяа хувцас загварын талаар сонирхолтой өгүүллүүд бичдэг. Загварын талаар хэзээнээс сонирхож эхэлсэн бэ? ChansysDesk блогоос тань тэр чигтээ таны ертөнцийг олж харж болохоор санагдсан.
-Загвар гэдгийг ганган хувцсаар л дүгнэдэг, гоё ганган хувцас, хувцаслалт зэргийг багаасаа л шохоорхдог нь эмэгтэй хүн бүрт байдаг зүйл болов уу? Харин өргөн утгаар нь сүүлд сонирхож, судалж эхэлсэн. Ширээн дээр баруун талдаа хуулийн мэргэжлийн номнууд, зүүн хэсэгт загвар, урлагийн түүхийн номнууд номын сангаас зээлж аван өрдөг. Зүүн талын номоо хурдан уншаад, дараагийн ээлжийн загварын номоор сольдог байсныг нэг өдөр анзаарсан л даа.
Ингээд л өмнө нь харж байсан дэгжин даашинзын цаана хэдэн хүний олон цагийн хөдөлмөр, загвар зохион бүтээгчийн санаа, үзэл баримтлал, зорилго илэрхийлэл нуугддаг болохыг олж мэдснээр загварын ертөнцийг өөрөөр хардаг болсон. Брэндийн цүнх бол зүгээр л нэг ялгарах, гангарах зориулалттай, тэнгэрт хадсан үнэтэй эд бус баялаг уламжлал, түүх өгүүлдгийг, арга барил, туршлага, ажиллагаа шаардсан нарийн гар урлал болохыг мэдснээр энэ бүгдийг өнгөцхөн харах хандлага аяндаа өөрчлөгдөнө.
Блог бичих санаа маш эрт төрсөн. Сошиал медиа дөнгөж эхэлж байхад, Hi5.com гэж байсан даа. Тэгэхэд өөрийн профилийг янз бүрийн зураг, хөдөлгөөнт дүрс, слайд шоугаар чимж суухдаа огт ядардаггүй, харин ч ажлын дараа амралт болж байсан.
Блог нээмээр байгаа хүмүүст хандаж хэлэхэд, заавал төгс болохыг нь хүлээлгүй эхэл гэж хэлмээр байна.
Нүүрномд орсноор мөн адил, үзсэн харсан зүйлээ хуваалцах яалт ч үгүй дуртай болох нь мэдэгдсэн. Нэг тийш аялахдаа би ээждээ энэ газрыг үзүүлэх юмсан, найздаа энэ цэцгийн өнгийг харуулахсан гэх мэтээр боддог. Тиймдээ ч хаа явсан газраа зураг аваад, түүнийгээ тайлбартай нь оруулдаг инстаграмын идэвхитэй хэрэглэгч болсон.
Ер нь өөрийн гэсэн цомогнуудаа нэгтгээд цахим орон зайтай болъё, ижил сонирхолтой хүмүүстэй хуваалцъя гэж төлөвлөөд, бага багаар урагшилсаар www.chansysdesk блогоо нээгээд хоёр жил болж байна. Цэвэр хоббигоороо оройд эсвэл амралтын өдрүүдээр зав гаргаж бичдэг.
Блог нээмээр байгаа хүмүүст хандаж хэлэхэд, заавал төгс болохыг нь хүлээлгүй эхэл гэж хэлмээр байна. Учир нь аливаа юмыг хийж байх явцдаа суралцаж, өөр шинэ санаа төрдөг. Явцын дунд өөрчилж, боловсронгуй болгож болно. Би яг санаснаар болгох гэж зүтгэсээр их цаг алдаж байсан. Тэгээд нэг л өдөр тэсэлгүй хуудсаа нээгээд бичээд эхэлсэн.
-Загварын талаар ном хэвлүүлэх хэмжээнд бичнэ гэдэг гүн гүнзгий хүсэл тэмүүлэл, дур сонирхолтойнх болов уу? Монгол хэл дээр хэвлэгдсэн ийм ном өмнө нь би харж байсангүй.
-Загварын үзэсгэлэн үзээд гарахад, аяндаа би энэ тухай гүнзгийрүүлэн цааш нь уншмаар санагддаг. Хуулийн сургуульд сурдаг ганц чадвар тэр. Тодорхой сэдвээр судалгаа хийхийг харин ч нэг сурна. Эх сурвалж хайх, сонгох, шүүх гээд бүгд хуулийн оюутан байхад сурсан зүйл. Энэ нь эргээд миний хүсэл сонирхолд хэрэг болсон.
Ном уншиж мэдээлэл цуглуулж байхдаа хоорондоо зөрүү мэдээлэлтэй хоёр ном таарвал гуравдахийг нь уншаад л, хариу олоогүй бол дөрөв гэж явсаар анх загвар зохион бүтээгчийн намтар уншиж байсан хүн нэг мэдэхэд түүхийн ном, архивын мэдээлэл шүүгээд зогсож байдаг болсон. Тэгэхээр тэр олон цаг, мэргэжлийн ажлаасаа өөр юм уншаад, бичээд яваад байна гэдэг үнэхээр миний хүсэл сонирхол, намайг дотроос хатгаад байгаа сониуч зан, загвар урлагийн салбарт татагддаг дур байгаа юм.
-Зүгээр ч нэг зураг аваад тавьчихалгүй тухайн эд зүйл, зурагтай холбоотой түүхийг багтаадаг нь их сонирхолтой санагдсан. Тухайн нийтлэлээ бичихдээ эрэл хайгуул хэрхэн хийж, хэдий хэр хугацаа, хөдөлмөр зарцуулдаг вэ?
-“Хатан хаан Сиссигийн мөрөөр” нийтлэлийг бичихдээ түүний мөр үлдээсэн газруудаар эхэлж очиж, үзэсгэлэнг үзэж тайлбарыг нь сонсоно. Тэгээд номын сангуудаас унших материалуудаа хайж аваад нэг нэгээр нь бариад суучихна. Тэмдэглэгээ хийнэ. Сиссигийн тухай номнууд тоймгүй олон. Герман судлаач нэг зүйл бичихэд Австри зохиолч өөрөөр бичсэн байх энүүхэнд. Заримдаа англи хэл дээрх тэс өөр чиг баримжаатай хүний номыг унших нь тус болдог. Уншиж боловсруулснаа тэгээд өөрийн болгоно, бусдад ойлгомжтой бичихийг хичээнэ.
Өнөө үед хоббигоо ажил болгож чадсан хүн аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой байна.
Тэгэхгүй, бичсэн зүйл болгоноо эрдэм шинжилгээний ажил шиг эш татаад, үндэслээд явбал жирийн уншигч нарт төвөгтэй шүү дээ. Нэг нийтлэл бичихэд ойролцоогоор долоогоос арав хоног бэлтгэж, гурав хоногт бичиж ноорогоо гаргадаг. Ноорог гарсны дараа бол сайхан кофе ууж сууж байгаад л эцсийн хувилбарт нь оруулчихдаг. Сэтгүүлч, зохиолч мэргэжлийн хүн биш болохоор элдэв дүрэмд захирагдахгүй, энгийн, найзтайгаа ярьж байгаа мэт л биччихдэг.
-Таны дуртай, хүндэлж явдаг дизайнер хэн бэ? Мэдээж энэ номд орсон тэр агуу хүмүүсийг бүгдийг нь дурдахгүй байхын аргагүй юм шиг ээ...
-Кристиан Диор, Коко Шанель хоёрын загварын ертөнцөд үлдээсэн өвийг бодохоор хүндлэхгүй байхын аргагүй хүмүүс. Живонши, Валентинод дуртай. Цаанаа нэг цэмбэгэр, гоё загварууд урладаг. Даанч хоёулаа тэтгэвэртээ гарсан. Диорын бүтээлч удирдлага асан Раф Симонст үнэхээр дуртай. Түүний тухай киног нь үзсэн үү? Дурламаар. Гайхамшигтай загварууд бүтээсэн. Маш энгийн, өндөр мэдрэмжтэй, тэр хэрээрээ эмзэг хүн байна лээ. Мэдээж Карл Лагерфельд бол миний хайртай эрхэм яриангүй мөн.
-Тэдгээр агуу хүмүүс энэ ертөнцөд байхгүй ч одоог хүртэл нэр нь цуурайтаж байдаг нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Нэгдүгээрт, аливаад чин сэтгэлээ шингээж хандсанд нууц нь оршдог болов уу? Ямар ч үйлийг хийхдээ хэлбэрийг бус чанарыг чухалчилсан, чин сэтгэлээсээ хандаж, дурлаж хийхээр нэг тийм шидэт хүч давхар оршдог мэт. Хоёрдугаарт, зорилгодоо үнэнч, тууштай байсан нь. Ихэнх эрхмийн намтарыг уншихад, шантрах үе олонтаа таарсан байдаг. Замаасаа буцахгүй, урагшилж чадсанд амжилтынх нь учир байдаг санагдсан.
Гэхдээ мэдлэгтэй, чадвартай хүн бардамнасан ч, хэдэрлэсэн ч учиртай байдаг.
-Номоос уншихад Карл Лагерфилдтэй ярилцаж үзэхсэн гэж бичсэн байсан. Тэр хүнийг та өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Тийм ээ, түүнтэй Герман хэлээр ярилцаж, дуртай зохиолуудынх нь тухай ярих юмсан гэж мөрөөддөг. 300 мянга гаруй номтой энэ хүнтэй яриад суувал уйдах гэдэг үгийг мартах биз. Би Дорайн Грейн хөргийг түүний дуртай зохиол гэдгийг мэдээд их баярлаж билээ. Оскар Вайлд, Гёте гээд их зохиолчдын тухай ярилцах юмсан, түүнтэй. Түүнийг тодорхойлбол “маяг, донж, онч үгс” гэдэг үгс шууд орж ирж байна. Нэг тийм хэдэр ч юм шиг хүн л дээ, ярьж байгаа өнгө аяс нь. Гэхдээ мэдлэгтэй, чадвартай хүн бардамнасан ч, хэдэрлэсэн ч учиртай байдаг. Карлын хэлсэн үгэнд хариу өгч чадна гэдэг том чадвар байх.