Улаанбаатар Сонгдо эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч А.Энхжаргалтай хүзүү, нурууны өвчлөл, дискний цүлхийлт зэрэг өвчний талаар ярилцлаа.
-Монголд хүзүү, нурууны ямар өвчлөлүүд зонхилон тохиолдож байна вэ?
-Манай эмнэлэгт ирж байгаа нуруу нугас болон хүзүүний өвчтэй хүмүүсийн ихэнх нь холбоос жийргэвчний өөрчлөлттэй байна. Ялангуяа залуучуудын 80 хувь нь дискний ивэрхий болон дискний цүлхийлттэй байна.
Нуруу нугасны, ялангуяа бүсэлхий нурууны хагалгааны хувьд дискний хагалгаа зонхилох буюу 70-80 хувийг эзэлдэг. Цөөн тохиолдолд нурууны гэмтэл, хугарал, мөн нурууны гулсалт зэрэг өөрчлөлттэй хүмүүс ирдэг. Нурууны дискний өвчлөл, хүзүүний дискний цүлхийлтүүд их тохиолдож байна.
Яагаад үүсээд байна гэхээр:
Нэгдүгээрт, уг өвчтөний насжилттай холбоотой. Мэдээж үе болон холбоос эдүүд хүний насыг дагаад, дээр нь гаднаас ирж байгаа механик хүчин зүйл болон гэмтлүүдээс болоод хөгшрөлтөд орж хэврэгшиж байдаг. Дээр нь хөдөлгөөний дутагдал, суугаа ажил, бас жингийн илүүдэл, хүнд юм гэнэт өргөх, цаг уурын байдал /хүйтэн байх/ зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.
Тодорхой багахан хувьд нь мөн удам нөлөөлдөг. Эцэг эх нь үений эрт өөрчлөлтөд ордог бол тодорхой хэмжээнд энэ нь нөлөөлж байдаг. Энэ бүгд нийлээд нуруу нугасны дискний өөрчлөлтүүд, нуруу нугасны холбоосын өөрчлөлтүүдийг үүсгэдэг.
Том гэмтэл авахгүй л бол ганцхан хүчин зүйл нуруу, хүзүүний өөрчлөлтөд нөлөөлнө гэж байдаггүй. Суугаа ажил хийдэг хүмүүс их өртөж байдаг.
Нуруу нугасны өвчлөлүүдийн дундаас бүсэлхий нурууны хэсэг, хүзүүний хэсгүүд, сээр нурууны хэсгийн өвчлөл зонхилон тохиолдож, өөрчлөлтөд өртдөг.
Түрүүнд насжилттай холбоотой талаар дурдсан. Тухайлбал, 40-45-аас дээш насныханд нуруу нугасны, нурууны үений жийргэвчүүд хатуурах, үе холбоос хоорондын холбоосууд хатуурах, шохойжих, яс ургах, ясны сийрэгжилт давхар явагдаж байдаг. Тиймээс зовуурь илэрч байвал мэргэжлийн эмчид нь үзүүлээд тухай бүрд нь оношоо тодруулаад явж байх хэрэгтэй. Учир нь дийлэнхдээ нуруу хүзүүний үе эргэшгүй өөрчлөлтөд орчихдог. Нэгэнт эргэшгүй өөрчлөлтөд орохоос өмнө тэр хүн өөрийн оношийг олоод урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Дискний цүлхийлтийг заавал мэс заслын аргаар эмчилдэг үү?
-Нуруу болон хүзүүний хагалгаа, нурууны мэс засалд орохын тулд тодорхой үнэлгээ хийдэг. Тэр үнэлгээнд хүрсэн бол хагалгаа хийнэ. Харин тухайн үнэлгээнд хүрээгүй, жишээ нь нугас дарагдаагүй бол хагалгаа хийхгүй.
Физик эмчилгээнд бариа засал, зөөлөн массажууд бүгд ордог. Буруу бол биш. Алийг нь сонгох вэ гэдгийг нарийн мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй
Нурууны диск цүлхийсэн бол заавал хагалгаа хийнэ гэсэн заалт байхгүй. Тодорхой үнэлгээнд хүрсэн бол хагалгаа хийнэ гэсэн үг. MRI-н шинжилгээгээр диск цүлхийгээд нугасаа дарчихсан, нугас болон ёзоор дарагдлын шинжүүд тод илэрч, маш зовууртай буюу физик болон эмийн гэх мэт ямар нэгэн эмчилгээ үр дүнгүй байвал хагалгаа хийнэ үү гэхээс зөвхөн цүлхийсэн, өвдөлттэй төдий үед хагалгаа хийдэггүй. Мэдээж эмийн эмчилгээ, физик эмчилгээ, нөхөн сэргээх, хөдөлгөөн засах эмчилгээ, тарилга хийнэ. Үр дүн байхгүй, өвдөлттэй бол мэс засал хийдэг.
-Хүмүүс эвгүй хөдөлчихсөн чинь нуруу руу юм орчих шиг боллоо. Нуруу татаад хүзүү, нуруу хөдөлж болохоо больчихлоо гэдэг. Иймэрхүү шинж тэмдэгтэй хүмүүс их ирдэг байх. Энэ юунаас болдог вэ?
-Огцом хөдлөөд юм орчихлоо гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ юм орсон юм биш. Маш хурц хэлбэрээр өвдөлт мэдрээд, булчин маш хүчтэй чангарснаас үүсэж байгаа өвдөлт. Улмаар хөдөлгөөн хязгаарлагдчихдаг. Тэр нь цаанаа үе холбоосын өөрчлөлт болон мэдрэлийн цочролын шинж байна гэсэн үг.
Мэдрэлийг цочроож байна гэдэг нь цаанаа үе холбоосууд, дискүүд мэдрэлийг цочроогоод, цочирсноос болоод хэсэг газрын булчин чангарч байгаа явдал. Маш хүчтэй хурцаар булчин чангарч байгаа явдал юм. Түүний цаана мэдрэл, цочролын шинж болон үе холбоосын өөрчлөлтүүд явагдсан байх магадлал өндөр. Тийм учраас тэр үед нь эмчид үзүүл. Гэтэл хүмүүс дур мэдээд шууд блок гаргаад, хүчтэй барианд яваад байдаг нь осолтой. Эхлээд оношоо олох хэрэгтэй.
Диск нь урагдсан, цүлхийчихсэн үед хамаагүй блок гаргавал бүр эрсдэл үүсгэчихдэг.
-Тэгэхээр бариа заслыг ямар үед хийлгэх зөв юм бэ?
-Бариа засал гэж хүмүүс яриад сурчихсан. Бариа засал нь эмчилгээний зориулалттай нурууны булчин суллах массаж, физик эмчилгээндээ ордог. Уламжлалт анагаах ухаанд бариа гэж хэлдэг. Үндсэн үйлчилгээ нь өвдөлттэй байгаа, хатуурсан чангарсан булчинг суллаж өгдөг.
Нэгэнт диск эргэшгүй өөрчлөлтөд орвол эргээд зүгээр болдоггүйтэй адил хэчнээн бариа хийсэн ч нурууны диск, өөрчлөлтүүд засагдаад байдаггүй
Хоёрдугаарт, тэр хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж өгдөг. Ингэснээр өвдөлт буураад, булчин сулраад ирэхээр нуруунд орсон юм гаргачихлаа гээд яриад байдаг. Физик эмчилгээ, эмийн эмчилгээ бүгд л мэдрэлийн цочрол, өвчин намдаагаад хэсэг газрын үрэвслийг бууруулж, цусан хангамжийг сайжруулан, булчинг суллаж, зовуурь багасаад хөдөлгөөн сэргээд ирдэг. Үндсэн үүрэг нь л тэр.
Бариулаад зүгээр болчихлоо, дискний цүлхийлтийг буцаагаад оруулчихлаа гэж яриад байдаг. Яг үнэндээ нуруунд орсон өөрчлөлтийг төдийлөн засахгүй, харин шинж тэмдэг, булчин чангарсныг суллаж, үр дүн өгнө. Нэгэнт диск эргэшгүй өөрчлөлтөд орвол эргээд зүгээр болдоггүйтэй адил хэчнээн бариа хийсэн ч нурууны диск, өөрчлөлтүүд засагдаад байдаггүй. Шинж тэмдэг, зовуурыг нь л намдааж байгаа хэрэг.
Нурууны үндсэн эмчилгээнд эмийн болон физик эмчилгээ багтдаг. Физик эмчилгээнд бариа засал, зөөлөн массажууд бүгд ордог. Буруу бол биш. Алийг нь сонгох вэ гэдгийг нарийн мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй.
-УБ Сонгдо эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нуруу нугасны ямар оношилгоо, эмчилгээ хийж байна вэ?
-УБ Сонгдо эмнэлэг 2013 оноос эхлэн нуруу нугасны өвчлөлийг бүрэн оношилж, бүрэн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Оношилгоо болон мэс заслын эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, тарилга болон физик эмчилгээ хийж байна.
Эмийн эмчилгээ, физик, нуруу нугасны тарилга, мэс заслын эмчилгээнүүдийг бүрэн хийж байна. Солонгосын тоног төхөөрөмжөөр бүсэлхий нурууны хагалгаанууд хийж байна.
Манай эмнэлэгт дискний болон бүсэлхий нурууны нээлттэй хагалгаанууд хийгдэж байна. Нурууны бэхэлгээтэй бэхэлгээгүй, нурууны хугарлын хагалгаанууд хийгддэг.
Эмэгтэйчүүд ууц нуруугаар, эмэгтэйчүүдийн талын эд эрхтнүүд өвдөөд байна гэдэг. Эдгээр нь бас явж явж нурууны өвдөлт болж таардаг
-Нуруу өвдөх олон шалтгаан бий. Гэхдээ тэдгээрээс иргэдэд ихэнхдээ тохиолддог ямар өвчин байна вэ? Жишээ нь, эмэгтэйчүүд аарцаг нуруугаар өвдлөө гэж их хэлдэг.
-Нуруу олон шалтгаанаар өвддөг. Бөөр өвдөхөд хүртэл нурууны булчин чангарч өвддөг. Гэхдээ мэдрэлийн болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд оношлуулах хэрэгтэй. Өөрөө оношилно гэж байхгүй. “Бөөр өвдчихлөө” гээд дур мэдээд антибиотик уугаад, сүүлдээ бөөр биш болж таарлаа гэж ирж байгаа хүн их байдаг. Нурууны өвдөлт олон янз байдаг. Дийлэнх тохиолдолд нуруу татчихлаа, бөхийх тонгойх хөдөлгөөнд өвдөлт мэдрэгдлээ гэсэн зовууртай хүмүүс ирж байна. Тийм зовуур илэрч байвал шууд л эмчдээ үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
Хоёрдугаарт, эмэгтэйчүүд ууц нуруугаар, эмэгтэйчүүдийн талын эд эрхтнүүд өвдөөд байна гэдэг. Эдгээр нь бас явж явж нурууны өвдөлт болж таардаг. Зөвхөн нурууны ард талын булчин чангарч өвдөх биш нурууны хойно, доошоо өгзөг рүүгээ өвдөх, нуруу суудлын мэдрэлүүд өвдөх гээд олон булчингийн өвдөлтүүдээр илэрдэг. Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө үзэж байж, өвчтөнд бодит үзлэг хийгээд асуумжаа аваад, өөрт нь илэрч байгаа шинж тэмдгийг үзэж байгаад оношилно гэхээс биш буруу оношлох эрсдэл өндөр байдаг. Тийм болохоор ирээд үзүүлээд, оношлогдвол илүү найдвартай гэсэн үг. Ер нь эмэгтэйчүүдийн өвдөлт бөөрний өвдөлтүүд тодорхой шинж тэмдэгтэй байдаг. Бага зэрэг ялгагддаг. Мэргэжлийн эмч үзэж байж ялгахаас биш хүний амаар сонсоод ялгах нь учир дутагдалтай.
-Нуруугаа хэрхэн хайрлах вэ?
-Нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Эргэшгүй өөрчлөлтөд орохоос өмнө урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.
Нэгдүгээрт, гэмтэл авахгүй байх хэрэгтэй. Мөн хувь хүн ямар ажил төрөл хийдэг вэ гэдгээсээ шалтгаалаад болгоомжтой байх, хүнд юм өргөдөг бол тэрийгээ багасгах, боломжгүй бол нурууны хамгаалах бүсээ зүүгээд өргөх зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Нуруунд ирэх ачааллаа тооцох, зөв техниктэй, фитнесийн багштайгаа бэлдэж байж төмөр өргөхгүй бол хэт хүндээр гэнэт өргөдөг, бүс зүүлгүйгээр, халаалтгүйгээр хийвэл диск нь цүлхийх тохиолдол бий
Хоёрдугаарт, их суухаар хөдөлгөөний дутагдалд ордог. Жингийн илүүдэл мөн нөлөөлдөг. Гол нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн зөв арга. Бүр өөрчлөлт өгөхөөс өмнөхийг ярьж байна шүү. Эрүүл хүн тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Харин нэгэнт диск өөрчлөлтөд орчихсон, нэг бол үений хугаралтай бол дасгал хийгээд явбал нуруу нь улам өвдөнө.
Эрүүл хүн тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийгээд, шаардлагатай гэвэл 40-45 наснаас дээш насны хүн үений тэжээлүүд, суплементийг зааврын дагуу хэрэглэж явбал илүү үр дүнтэй.
-Хүүхэд хүнд цүнх үүрэхээр нуруунд суулт өгөх гэх мэт сөрөг нөлөөтэй юу?
-Хүнд цүнх үүрэхээр суулт гэхээс илүүтэй нурууны мурийлт үүсэх сөрөг талтай. Хүүхэд биеийн жингийн 8-10 хувиас дээшгүй жинтэй цүнх үүрэх хэрэгтэй. Тухайлбал, 40 кг жинтэй хүүхэд 4 кг-аас хэтрэхээргүй жинтэй цүнх үүрнэ гэсэн үг. Мөн нэг мөрөндөө биш хоёр талдаа жинг нь тэнцүүлэх нь чухал. Нэг талдаа цүнх үүрч явснаар нурууны мурийлт эмгэг үүсдэг бөгөөд эмчилж, тэгшлэхэд багагүй цаг хугацаа шаардагдана. Заримдаа эдгэхгүй мурий чигээрээ үлдэх магадлалтай тул ид өсөж яваа хүүхэд хэт хүнд юм өргөхгүй байхыг зөвлөж байна.
-Фитнест хүмүүс хүнд төмөр их өргөдөг. Түүнээс болоод нуруу гэмтэх тохиолдол хэр их гардаг вэ?
-Зөндөө. Фитнест хүнд юм өргөснөөс болж дискний цүлхийлт үүсээд хагалгаанд орж байгаа залуус их байдаг. Фитнест битгий яв гэж байгаа биш. Явах хэрэгтэй. Гэхдээ нуруунд ирэх ачааллаа тооцох, зөв техниктэй, фитнесийн багштайгаа бэлдэж байж төмөр өргөхгүй бол хэт хүндээр гэнэт өргөдөг, бүс зүүлгүйгээр, халаалтгүйгээр хийвэл диск нь цүлхийх тохиолдол бий. Фитнест явах нь зөв. Гэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
-Хөл, гар бадайрч байна гэдэг. Тэр юутай холбоотой вэ?
-Нэгдүгээрт тэр хүн залуу юу, настай хүн үү гэдэг нь чухал. Настай хүмүүст үе мөчний өөрчлөлтүүд маш их байдаг. Түүнээс болоод үе мөчнүүд бадайрдаг, дагалдах шинж тэмдгүүдийг нь үзнэ. Хэрвээ гар луу бадайрч байвал хүзүүний дискний дарагдал байна уу гэдгийг шалгана.
Хөл рүү бадайрч байвал нуруунаасаа шалтгаантай байдаг. Нэг бол захын мэдрэлийн бадайралт байна гэдгийг үзэж байгаад тодорхой зураг авч оношилно. Хүзүү нуруутай л холбоотой. Зарим тохиолдолд сахрын өвчтэй хүмүүсийн захын мэдрэлийн өөрчлөлтүүд үүссэнээс бадайрдаг. Тиймээс тухайн хүнээ үзэж байж мэднэ.
Хөл рүү бадайрч байвал нуруунаасаа шалтгаантай байдаг. Нэг бол захын мэдрэлийн бадайралт байна гэдгийг үзэж байгаад тодорхой зураг авч оношилно
Ихэнх хувь нь хүзүү нуруутай, настай улсууд үе мөний өөрчлөлтүүд, зарим тохиолдолд сахрын өвчтэй, захын мэдрэлийн өөрчлөлттэй хүмүүс байдаг. Үзэж байж л ялгаж оношилно.
-Харвасан хүнийг яаж мэдэх вэ? Сүүлийн үед залуу хүмүүс их харваад байна гэх боллоо.
-Цус хомстлын болон даралтаас судасны хана хагарч цус тархинд хуралт үүсэх гэж хоёр харвалт байдаг. Цус хурах харвалтын шалтгаан нь даралт ихсэх, тархины жижигхэн болон том судасны цүлхэн аневризм, судасны цүлхэнгүүд, гажгууд, судасны ханын бүтцийн өөрчлөлтөөс харвалт үүсдэг. Үлдсэн нь шалтгаан нь тодорхойгүй. Цус хомстол нь судасны бүлэгнэлтэй алдагдлууд, архи, тамхи, сахар, мөн зарим тохиолдолд зүрхний гажгууд байдаг. Багадаа оношлогдоогүй гажгаас болоод бүлэн үүссэнээс, мөн судасны зарим өвчнүүдээс, бүлэгнэлт үүссэнээс болдог. Сүүлийн үед залуучууд харвалаа гэж их ярьж байна. Ялангуяа ковидын вакцинтай холбоотой харвалтууд их байна гэж ярьж байна. Байж болно. Гэхдээ хүний амьдралын өөрийнх нь хэв маягаас илүүтэй шалтгаална. Тамхи татдаг, давстай хоол идэх, сахартай, суурь өвчнүүдтэй, дээр нь гэмтлүүд тодорхой хэмжээний бүлэн үүсгэж байдаг. Мөн цаг агаартай холбоотой.
-Ярилцсанд баярлалаа.