Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг угтан ШУТИС-аас оюутнуудын дунд "Ус хөгжлийн түлхүүр" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулдаг.
Энэ жил ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС зэрэг таван их сургуулийн оюутнуудаас нийт 20 гаруй судалгааны өгүүлэл иржээ. Үүнээс шилдэг арван илтгэлийг шалгаруулж Дэлхийн усны өдрөөр танилцуулав.
Оюутнуудын илтгэлд олон сонирхолтой судалгаа багтжээ. Тухайлбал, АШУҮИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Ануужин, С.Ариунчимэг, Д.Намуун, О.Өлзий-Од нар хамтран судалгаа хийж, хүний хоногт уух усны хэмжээ болон амьдралын хэв маяг бөөр чулуужих өвчинд нөлөөлж буй талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.
Энэ талаар оюутан С.Ариунчимэг "Бид судалгаагаа бөөрний чулуу өвчтэй, онош тогтоогдсон болон эрүүл хүмүүсийг харьцуулан, эрсдэлт хүчин зүйлийг илрүүлж хийсэн. Энэ өвчинд ус, давс, С витамины хэрэглээ нөлөөлдөг юм байна гэдгийг судалгааны үр дүнд олж мэдлээ.
Бөөрний чулуутай хүмүүс "Би өмнө нь ус маш бага хэрэглэдэг байсан. Үүний улмаас бөөрний чулуутай болсон. Мэс засалд орсны дараа гам бариарай гэсний дагуу усыг стандартын дагуу хэрэглэж байгаа" гэж ярьж байна. Бидний судалгааны үр дүнд ч усыг стандарт хэмжээгээр хэрэглэхгүй, эсхүл маш бага хэрэглэх нь шээсний концентрацыг ихэсгэдэг. Улмаар шээсээ гадагшлуулахгүй удаан тэвчиж явснаар давсаг сунана, агшина. Сунасан эрхтэнд бөөрний шүүсэн хор нь тунаж чулуу үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас усыг стандарт хэмжээгээр ууж, шээсээ тэвчихгүй гадагшлуулж байх хэрэгтэй" гэв.
Насанд хүрсэн хүн хоногт 2-2.5 литр ус хэрэглэх шаардлагатай байдаг аж. Удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хөлс ихээр урсгадаг, чийгтэй орчинд ажил хөдөлмөр эрхлэх нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлдгийг оюутнууд судалжээ.
Усны газрын дарга Ш.Мягмар "Дэлхийн усны нөөцийг 100 хувь гэж бодвол үүний 2.5 хувь нь цэнгэг ус. Энэ усны 60 гаруй хувийг мөнх цас, мөсөн гол гэх мэт хатуу биет, 30 гаруй хувийг газрын доорх ус эзэлж байгаа.
Манай орон шиг өргөн уудам нутагтай, жилийн дөрвөн улиралтай газарт ихэнх хүн ам, үйлдвэр уурхайдаа газрын доорх усыг хэрэглэж байгаа. Энэ ус хурдан нөхөн сэргэдэг, бохирдол багатай гэдгээр ач холбогдолтой. Тэгэхээр газрын доорх усыг байгалийн жамаар нөхөн сэргээх чадварт нь тохируулан ашиглах чухал. Ингэснээр тухайн бүс нутгийн экологийг тэтгэхэд ач холбогдолтой гэж үздэг.
Манай орны хувьд нийт усны нөөцийн хоёр орчим хувийг буюу 10.02 километр, куб усны нөөцийг газрын доорх ус эзэлдэг. Энэ ус голын усыг тэтгэнэ. Зуны улиралд хур, бороо элбэгтэй үед голууд газрын доорх усаа тэтгэнэ. Харин хавар өвлийн улиралд газрын доорх ус голуудаа тэтгэдэг.
Газрын доорх усны түвшин багасахад гадаргын ус ширгэх тохиолдол байдаг. Тухайлбал 2009-2013 оны хооронд Туул гол Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл 20 гаруй километр хэртэй ширгэж байсан удаатай" гэж ярилаа.
Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтгүй хурдацтай өсөлт, нүхэн жорлонгийн бохирдлын асуудал нь газар доорх усны чанарт нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. 2018 онд гэр хороолол орчмын газар доорх усанд нитратын бохирдол өндөр байгааг тогтоосон байна. Бохирдол талбайгаа тэлэн хотын усан хангамжийн цооногуудад нөлөөлж болзошгүй байжээ.