Япон, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нэг тэрбум иений буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт 2020 оны зургадугаар сард гарын үсэг зурсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Японы Эмнэлэгт эмнэлэгт түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы сканер зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ болов. Монгол Японы Эмнэлэгт зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нар оролцлоо.
Энэхүү туслалцаа нь Монгол Улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Мөн нийлүүлж буй тоног төхөөрөмж нь Монгол Японы эмнэлгийн хэрэгжүүлэх зайн оношилгоо эмчилгээний телемедецины системийг сайжруулахад нэмэр болох аж.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши "Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан уг эмнэлэг нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний гол тулгуур нь болж байгаад баяртай байна" гэдгийг онцоллоо.