Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмээс "Эмэгтэйчүүдийн манлайлал ба харилцааны ур чадвар" сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Английн элчин сайд хатагтай Катрин Арнолд болон "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Кристофер Мелвилл нээж үг хэллээ.
Английн элчин сайд хатагтай Катрин Арнолд:
"Эмэгтэйчүүд нийгэмд өсөж дэвшихэд анхаарах гол гурван зүйл бол өөртөө итгэлтэй байдал, итгэл үнэмшил, харилцааны ур чадвар юм. Хэрвээ энэ гурвыг маш сайн эзэмшиж чадвал нийгэмд эзлэх байр сууриа ахиулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх бүрэн боломжтой.
Ойролцоогоор хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс өөрчлөлтийг бий болгох, нөхцөл байдлыг сайжруулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо маш чухал юм. Үүнийг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэхийн тулд эмэгтэйчүүд эмэгтэй хүнийг, эрчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг улс төр нийгмийн бодлого байх нь зүйтэй" гэлээ.
"Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмийн Монгол дахь захирал Кристофер Мелвилл:
"Хоган Ловеллс" фирм нь нийгмийн хариуцлагыг чухалд авч үздэг. Ажилтан бүр нийгэмд жил бүр доод тал нь 25 цагийн нийгэмд тустай ажил үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, бид үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгөх хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг боловсруулах, батлуулах чиглэлээр Японы Хүүхдийг Ивээх Сангийн монгол дах хөтөлбөртэй хамтран ажиллаж зохих дэмжлэг үзүүлж ажилласан.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг үргэлжүүлэн олон ажил хийхээр төлөвлөж байна. Бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтийг нээлттэй хүлээж авна" гэлээ.
Тус сургалтыг олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Мэдстон Блак компанийн сургагч багш, менежментийн зөвлөх хатагтай Тереза Вүүдленд удирдан явууллаа. Тэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудын гүйцэтгэх удирдлагыг сургах чиглэлээр 25 жил ажилласан бөгөөд зөвлөх үйлчилгээгээр дэлхийд нэр хүндтэй МакКинзи компанид ажиллаж байхдаа тус компанийн Хятад улс болон Өмнөд Солонгос улсад үйл ажиллагаа эхлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан туршлагатай сургагч багш юм байна.
Хатагтай Тереза Вүүдленд:
"Карьерын хувьд өсөж дэвшихийг хүсэж буй эмэгтэйчүүдийн тоо хүссэн амжилтандаа хүрч буй эмэгтэйчүүдийн тоотой харьцуулахад асар их ялгаатай байна. Үүний гол шалтгаан нь ажил болон ар гэрийн ажил үүргийн хуваарилалт харьцангуй тэгш бус байгаад оршиж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрчүүдээс ялгарах гол зүйл нь өөрсдийн үзэл санаагаа тодорхой илэрхийлдэггүй ба тухайн үйл явдалд анхаараад гол зорилгоо хэлж чаддаггүйн улмаас хүссэн үр дүндээ хүрдэггүй.
Монгол улсад удирдах албан тушаалд хүрсэн эмэгтэйчүүдийн тоо барууны улс орны эмэгтэйчүүдээс дутахааргүй байна. Монгол дахь эмэгтэйчүүдийг чадваржуулах, манлайллыг дэмжих олон арга хэмжээ зохиогдож байгаа бөгөөд үүний хэрээр ахиц дэвшил гарч байгаа нь ажиглагдлаа.
Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа арга хэмжээ нь эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг танин мэдэж, улмаар тэд өөрсдийн ажил мэргэжилдээ илүү анхаарч, чадваржиж, өсөн дэвжих боломжийг нээж өгөх зорилготой юм" гэлээ.
Тэрээр сургалтанд хамрагдсан ажил хэрэгч эмэгтэйчүүдэд албан ажлын харилцаанд гардаг аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, санал хүсэлт, үзэл бодлоо өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зөв барьж сурах зэргээр суралцагчидтай харилцан яриа хийж зааж зөвлөлөө.
Монгол эмэгтэйчүүд нийгэмд өсөж дэвших боломжтой хэдий ч тэдний өмнө багагүй саад тулгардаг тул аливаа нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэхэд шаардлагатай зарим арга барилын талаар ярьсан юм.
Харилцааны ур чадвараа хөгжүүлж, өөрийгөө итгэл төгс илэрхийлэх нь эрхэлж буй ажил, албан тушаалдаа амжилт гаргах, улмаар "үл үзэгдэх" саад бэрхшээлийг даван туулахад чухал байдаг байна.