Боловсролын зээлийн сангаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн гурван төрлөөр оюутан, суралцагсад сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг олгогддог.
Тодруубал Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 347-р тогтоол, мөн 2022 оны 346-р тогтоолыг удирдлага болгох бөгөөд
- Гадаад зээл, тэтгэлэг
- Буцалтгүй тусламж тэтгэлэг /дотоодын их, дээд сургууль/
- Оюутны хөгжлийн зээл гэсэн хэлбэрээр олгогдоно /дотоодын их, дээд сургууль/
ГАДААД ЗЭЭЛ, ТЭТГЭЛГИЙГ ОНЦОЛБОЛ
Энэ тэтгэлэг нь зөвхөн зээл хэлбэрээр олгогдох бөгөөд суралцагчид сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо эргэн ирж нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө ажиллах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит гадаад сургалтын тэтгэлэг:
Харьяалагдах сум, хорооныхоо ерөнхий боловсролын сургуульд сүүлийн 3-аас дээш жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана.
Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ-ийн мэдээллийн сангаас боловсруулсан жагсаалтыг аймаг, нийслэлийн боловсролын газар, ажлын хэсэг баталгаажуулах ба энэ жагсаалтад багтсан иргэд Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээж бүртгүүлэх юм.
Мөн:
- Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн дэлхийн шилдэг их сургуулийн элсэлтийн шалгуурыг хангаж элссэн байх
- “Times higher education world university ranking”, “Academic Ranking of world university” байгууллагын эрэмбээр тухайн жилд эхний 100-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуульд бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах урилга авсан байх
- Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт заасан сургуулиас урилга авсан байх
- IELTS-ын 6.5 буюу түүнээс дээш, IBT TOFEL-ын 100-аас доошгүй оноотой байх, эсвэл суралцах улсын хэлний шалгалттай дүйцэхүйц оноо авсан байхыг шаардана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хамрагдах иргэний сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг зохион байгуулж, тэнцсэн иргэнтэй Боловсролын зээлийн сан гэрээ байгуулж, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар тогтоожээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит гадаад сургалтын тэтгэлэг:
Гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах урилга авсан 50 хүртэлх суралцагчид, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Суралцагч нь дотоодын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байна. Мөн хоёр ба гуравдугаар дамжааны өдрийн ангид суралцдаг бөгөөд сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх үндсэн шаардлагатай.
Мөн:
• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх.
• IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.
Тэтгэлэг горилогч нь онлайнаар өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагыг хангах юм.
Дээрх төрлийн гадаад зээл тэтгэлгийн бусад бүрдүүлэх материал болон сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.