Японы сансрын хөлөг SLIM энэ сарын 20-д саран дээр амжилттай газардсан ч буруу талаараа буусны улмаас цэнэг нь хурдан дуусаж, түр унтраах шаардлагатай болсон.
Үүний дараа Японы сансар судлалын байгууллага болох JAXA-аас нарны тусгалын өнцөг солигдох үед хөлгийн эрчим хүч сэргэх боломжтой гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр тус байгууллага "Гэрлийн өнцөг өөрчлөгдсөнөөр зай нь ажиллаж, хөлөгтэй холбоо тогтоосон бөгөөд сарны судалгааг эхлүүлсэн" хэмээн цахим сүлжээнд нийтэлжээ.
SLIM хөлөг сарны гадаргууд амжилттай газардсанаар саран дээр сансрын хөлгөө буулгасан дэлхийн тав дахь улс Япон болсон юм.
Бусад орны хөлгүүд зорьсон газраасаа хэдэн километрийн зайд газардаж байсан бол Японы хөлөг зорьсон газраасаа ердөө 55 метрийн зайд буусан.
Энэ талаараа “Бид сарны бууж чадах хэсэгтээ бус буухыг хүссэн газартаа буух боломжтойг харуулсан” хэмээн хөлгийн удирдагч нь хэлж байв.
Гэхдээ газардах явцад гол хоёр хөдөлгүүрийн нэгэнд нь асуудал үүссэний улмаас хөлөг сарны гадаргууд буруу талаараа газардсан. Улмаар нарнаас эрчим хүч авч ажиллах ёстой хавтан нь нарны тусгалын зүг хараагүйн улмаас цэнэг нь хурдтай дууссан юм.
Эх сурвалж: NHK