Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 20-д Япон улсын SLIM хөлөг саран дээр амжилттай газардсанаар сар руу хөлгөө илгээж, байрлуулсан дэлхийн тав дахь улс болсон юм.
Хөлгийг илгээхээс ч өмнө Японы сансар судлалын байгууллага /Jaxa/ “Маш нарийвчлалтай буулт хийнэ. Чадах газраа бус хүссэн газартаа буух боломжтойг харуулна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Японы хөлөг зорьж байсан газраасаа ердөө 55 метрийн зайд буусан нь дээрх мэдэгдлийг нь баталсан явдал болов. Буултаас өмнө Jaxa зорьсон газраасаа 100 метрээс холгүй зайд газардана хэмээн төлөвлөж байжээ.
Гэхдээ хөлөг газардах эцсийн шатад гол хөдөлгүүрийн нэгэнд нь асуудал үүссэний улмаас хөлөг буруу талаараа саран дээр газардсан байна. Нарнаас эрчим хүч авч ажиллах ёстой хавтан нь нар руу хараагүйн улмаас цэнэг нь ч хурдтай дуусах шалтгаан болсон аж.
Судалгааны багийнхан хөлгийг унтрахаас өмнө амжиж мэдээлэл цуглуулж чадсанаа дурдаад, “Бид хөлгийг өөрсдөө унтраасан бөгөөд дараа нь нарны гэрэл тусах өнцөг өөрчлөгдөх үед буюу хоёрдугаар сарын 1 орчимд ажиллагаа хэвийн болно гэж таамаглаж байна” хэмээн мэдэгдэв.
Сарны гадаргуун зургийг авахаар хөлгийн камерыг 45 минутын турш ажиллуулж, нийт 257 зураг авчээ. Jaxa-ийн багийнхан SLIM хөлгийн маш нарийвчлалтай буултад "бүтэн 100 оноо өгнө" гэсэн байна.
Хөлгийн буух үйл явцыг удирдан хянасан Шиничиро Сакай "Бид сарны бууж чадах хэсэгтээ бус, буухыг хүссэн газартаа буух боломжтойг харууллаа" гэсэн юм.
Эх сурвалж: The Japan times