Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хэсэг хугацаанд гацаад байсан шинэ нисэх онгоцны буудлыг барих ажлыг Шинэчлэлийн Засгийн газар шуурхайлж эхэллээ. Улаанбаатар хотоос 50 км, Зуунмодоос 10 км зайд 1200 га газарт Олон улсын шинэ нисэх буудал бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр өнөөдөр дахин шав тавилаа.
Орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш нислэг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж бүхий 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн иж цогцолбор баригдах юм байна.
Цаашдаа зорчигч үйлчилгээний барилгыг 20 хүртэл хүзүүвчтэй болгон жилдээ 22 мянган агаарын хөлөг хүлээн авч 12 сая хүртэл зорчигч хүлээн авах боломжтой өргөтгөлийг тооцоолон барих юм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Буянт-Ухаа онгоцны буудалд жилдээ нэг сая орчим хүн зорчиж байгаа. Долоон жил яригдсан энэхүү онгоцны буудалд өнөөдөр цэг тавьж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр боллоо. Гурван жилийн хугацаанд баригдах энэхүү олон улсын онгоцны буудал Буянт-Ухаагаас 2-3 дахин том, жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх юм” гэв.
Зам тээврийн сайд А.Гансүх “2013 он агаарын тээврийн хөгжлийн түүхийг шинэчилсэн он болж байна. Засгийн газраас чухал шийдвэрүүдийг гаргаж МИАТ-ын статусыг өөрчилж, анх удаа “БОИНГ”-оос шинэ онгоц худалдан авч бол өнөөдрөөс эхлэн шинэ нисэх онгоцны буудал барилгын ажлаа эхлүүлж байна. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд өрсөлдөх хэмжээний онгоцны буудалтай удахгүй болох болно” хэмээн ярилаа.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизүд талархлаа илэрхийлэх нь зөв байх. Энэхүү онгоцны буудлыг барих санаачилгыг гаргаж өнөөг хүртэл дэмжиж ирсэн гэдэг нь түүний ярианаас харагдаж байлаа.
“37 жилийн өмнө би Монгол Улсад анх удаа хөл тавьсан. Тухайн үед социалист нийгэм байсан учраас ард иргэдийн амьдрал сайнгүй, гадаадын иргэдийн хувьд ч чөлөөтэй зорчих боломжгүй байсан үе. Тэр үед Монгол Улсыг хэзээ нэгэн цагт Швейцарь улс шиг болох болно гэсэн мөрөөдөл тээсэн юм.
Яагаад Швейцарь улстай зүйрлэсэн гэхээр бас учир шалтгаантай. Нэг талаар Швейцарь шиг ардчиллын загвар орон нөгөө талаар тухайн улс шиг онгон төрх бүхий байгаль, ард иргэдийн амь амьдралыг дэлхийн улс орнуудад танилцуулах хэрэгтэй гэдэг үүднээс ийм бодол төрсөн.
Жилдээ манай улсын 60 мянган иргэн Сингапурт зорчдог бол монголд 15 мянган жуулчин ирдэг. Энэхүү тоог нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх уг онгоцны буудал томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. Шинэ онгоцны буудал Монгол Улсын түүхэнд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт учраас гар бие оролцох гүйцэтгэгч компаниуд ажилдаа хариуцлагатай хандаж, аюулгүй байдлыг сахиж ажиллаарай хэмээн хүсч байна” гэв.
Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах онгоцны буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мицүбиши-Чиёда” компаниудын хамтарсан түншлэл шалгарсан.
Нийт 49.4 тэрбум иенийн өртөгөөр сүндэрлэх онгоцны буудлыг гэрээнд заасны дагуу 2016 оны арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөх юм байна. Хамгийн гол нь Япончуудын зүгээс Азидаа бус дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний онгоцны буудал хүлээлгэн өгнө гэдгээ амласан юм.
Б.Ирээдүй