gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

COP29: "Хөгжиж буй орнууд босгосон санхүүжилтээ авах боломж хязгаарлагдмал байна"

Б.Азбаяр
Дэлхийд
2024-11-12
1
Twitter logo

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал (COP 29) Азербайжан улсын Баку хотноо үргэлжилж байна.

  • Б.Оюунсанаа: Манай улс, ойг нөхөн сэргээх, тэлэх байдлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ
  • СOP29: "Тэрбум биш их наядаар тоологдох ам.долларын санхүүжилт улс орнуудад хэрэгтэй"

Хурлыг тойрсон сэдвээр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишигээс тодруулсан юм.

Тэрбээр "Энэ жил өмнөх уулзалтуудаар яригдсан ажлыг дүгнэхийн зэрэгцээ, санхүүжилтийн тухай сэдвийг голчилж байгаа нь анзаарагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн бөгөөд төслийн мөнгө хүрдэггүй. Түүнчлэн энэ нь ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм.

Өчигдөр санхүүжилтийн чиглэлээр хоёр хэлэлцүүлэгт орлоо. Хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ. Тэдэнд санхүүжилт авахад ямар саад бэрхшээл учирч байна вэ гэдэг агуулгаар ярьж байна. Санхүүжилт босгож байгаа ч авах боломж нь хөгжиж буй орнуудын хувьд хязгаарлагдмал юм байна. Олон донор байгууллага бий ч санхүүжилт татахыг өрсөлдөөн гэж харах хэрэгтэй. Иймд үүнийг дагаад өөрсдөө чадамжтай, менежменттэй байх шаардлага бий болж буй.

Парисын хэлэлцээрийн үр дүнг 2024 онд 10 дахь жилдээ дүгнэн хэлэлцэнэ. Зорилт бүхий 2030 он удахгүй ирэх гэж байна. Энэ бага хугацаанд санхүүжилтийг нэмэх нь зайлшгүй асуудал болсонд талууд санал нэгдсэн.

Олон донор байгууллага бий ч санхүүжилт татахыг өрсөлдөөн гэж харах хэрэгтэй.

Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх, ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах асуудал шинээр яригдаж эхэллээ.

Нөгөө талаас санхүүжилт үр дүнтэй зарцуулагдах, байгаа онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм.

Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах нь чухал гэж харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээс хол явж ирлээ. Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид ойлгож авсан.

Оролцогчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон жигд анхаарал хандуулдаг болсныг анзаарлаа. Нэг хэсэг хөгжсөн орнуудыг чухалчилсан. Дараа нь буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн байна. 100 тэрбум ам.доллар гэдэг тасралтгүй өсөж буй тоо. Энэ хэрээр бид алхам алхмаар ахиж байгаа гэсэн үг.

Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байна. Үр нөлөө нь бидэнд илүү тусаад байна л даа. Тэгэхээр бид энэ нөлөөнд яаж дасан зохицох вэ, бууруулах вэ гэдэг дээр бодлогын өөрчлөлтөө тодорхойлж явах нь зүйтэй гэж харж байна" хэмээн ярьсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан