БНСУ-ын мөрдөн байцаагч нар бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг баривчлах хоёр дахь ажиллагааг эхлүүллээ.
Орон нутгийн цагаар үүрийн 4 цагт 3000 орчим цагдаа Ерөнхийлөгчийн өргөөний гадаа цуглараад байна.
Өнгөрсөн сард түүнийг баривчлах захирамжийг шүүхээс гаргаж, энэ сарын эхээр холбогдох албаныхан Ерөнхийлөгчийг баривчлахаар гэрийнх нь гадаа очсон.
Гэхдээ хамгаалагч болон Юний дэмжигч нарын эсэргүүцлийн улмаас баривчлах ажиллагааг түр зогсоогоод байв.
Баривчлах захирамж нь нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан ч шүүхээс энэ хугацааг сунгасан.
Өчигдөр буюу мягмар гарагт түүнийг огцруулах эсэх шүүх хурлыг эхлүүлсэн ч Ерөнхийлөгч Юн очоогүйн улмаас дөрвөн минут үргэлжлээд дууссан юм.
2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр парламентын гишүүдийн олонх дэмжсэнээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түүнийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх зургаан сарын дотор шийдэх ёстой.
Эргэн санавал:
- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох зарлигаа цуцлав
- БНСУ-ын парламент Ерөнхийлөгчөө огцруулахыг дэмжиж, бүрэн эрхийг нь түдгэлзүүллээ
Эх сурвалж: The Korea Times