ӨМӨЗО-ы “Есөн-Эрдэнэ” хамтлагийнхан энэ бямба гарагт буюу есдүгээр сарын 7-ны өдөр Монголд ирж тоглолтоо хийхээр тов зарлаад байсан. Гэвч тус хамтлагийн морин хуурч гэнэт осолдож гэмтсэн тул эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглолтоо тодорхойгүй хугацаагаа хойшлуулж байгаагаа мэдэгджээ.
Тоглолтын тов болон тасалбар буцаах талаар удахгүй мэдээлэл хүргэх юм байна.
Ташрамд мэдээлэхэд “Есөн-Эрдэнэ” буюу "Nine Treasures" хамтлаг 2010 онд ӨМӨЗО-ы Хайлаарт байгуулагдсан. "Арван Алд Гуулин Хоншоор" нэртэй анхны цомгоо 2012 онд гаргаж байжээ. Үүнээс хойш гурван, нийт дөрвөн цомог гаргасан байна.
Тэд фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд “Арван алд гуулин хоншоор”, “Давхиж буй цагаан адуу” (2015) нэртэй бүтээлүүд нь алдартай.