Хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох, үндэсний бахархал, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр Нийслэлийн 34 дүгээр сургууль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид зочиллоо. Сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн алба хаах хэлбэрүүд, энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргийн гүйцэтгэж буй талаар мэдээлэл авч, суралцлаа. Мөн харилцан ярилцлага, сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулжээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлсэн байна. Цаашид дээрх сургалт, уулзалтыг хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.
Батлан хамгаалах салбараас 2025 онд дэвшүүлсэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд,
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб,
- Боловсролын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний анги байгууллагууд,
- Монгол цэргийн музей,
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран ажиллаж буй.
НЗДТГ, ХМОНХХ