Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан "Соёл-Эрдэнэ" хамтлагт маргааш 11 цагт Нийслэлийн Засаг дарга "Алдрын од" гардуулж хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
"Алдрын од" гардуулах ёслол жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд тусгай комисс рок попын урлагт хувь нэмрээ оруулсан зөвхөн хамтлаг дуучдыг шалгаруулан олгодог байхаар болсон байна.
Энэ жилийн хувьд анхны шагналыг урлагт томоохон хувь нэмэр оруулсан, хэн ч маргахааргүй хамтлаг гэдгээр нь "Соёл-Эрдэнэ"-ийг тодорхойлсон гэж Э.Бат-Үүл дарга хэллээ.
Ардчилсан холбооны "Хонхны дуу" клубынхан хэлэлцээд тус хамтлагт мөн Ардчиллын дууч С.Цогтсайханы алтан цомыг мөнгөн урамшууллын хамтаар бэлэглэхээр болсон байна.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Эрх чөлөө, ардчиллын үзэл санаа руу түлхэж нөлөөлсөн гол урлаг бол рок попын салбар. Тийм ч учраас бид урлагийн энэ салбарт хүндэтгэл үзүүлж байна" гэлээ.
Маргааш орой 20.00 цагт Чингисийн талбайд "Алдрын хүндэтгэл" тоглолт болох бөгөөд тус тоглолтонд "Соёл-Эрдэнэ" хамтлаг таван дуугаа өөрсдөө, 20 дууг нь бусад хамтлаг дуучид дуулах юм байна.
Зургийн эх сурвалж: baabar.mn