Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейд "1957-1963 оны Улаанбаатар хот: Лумир Йислийн өчиг" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
Энэ нь судлаач, археологич Лумир Йислийн авсан гэрэл зургуудаар Монголд гаргаж буй хоёр дахь үзэсгэлэн бөгөөд 2014 онд "Монголын 108 төрх" хэмээх анхны үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байв.
Улаанбаатар хотын музейд гарч буй энэ удаагийн хоёр дахь үзэсгэлэнд Йислигийн 1957-1963 онд Улаанбаатар хотод авсан олон нийтийн хүртээл болоогүй 55 зураг тавигдсан байна.
Түүний зургуудад тухайн үеийн хот, оршин суугчид, эл хуль хоосон гудамж талбай харагдах аж.
Тус үзэсгэлэн хоёр сарын хугацаанд есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл гарна.
Лумир Йисл /1921-1969/
Лумир Йисл нь Чехословакийн нэрт археологич, Монгол, Төвд, Япон урлаг, түүнчлэн Монгол, Төвд, Хятадын бурхан шашин судлаач юм. Тэрээр 1958 онд манай эрдэмтэдтэй хамтран эртний Түрэгийн нэрт жанжин Культегиний бунхант хөшөөнд малтлага судалгаа явуулж, үр дүнтэй ажиллажээ.
Түүний Монгол улсад ажилласан хээрийн судалгааны үр дүнд авсан гэрэл зургууд нь Монголын түүхийн нэгэн чухал хэсэг болох бөгөөд маш баялаг сан хөмрөгийг үлдээж чадсан байна. Гэвч харамсалтай нь 48-хан насандаа зуурдаар таалал болсноор түүний өв сан өнөө хүртэл бүрэн судлагдаагүй аж.