Сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, үдээс үдэх, товчоо товчлох, сүлжиж сурах дадлыг олгодог, тоо бодох, өнгө ялгах, үсгээ таних зэрэг тоглож байхад нь л хөгжих боломжийг олгодог олон талын ач холбогдолтой номыг урладаг байна.
Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад зориулан эсгий ном урладаг “Ямх охин” брэндийн үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсарыг “Гарааны бизнес” булангийнхаа энэ удаагийн дугаарт урилаа.
Тэрбээр 1-6 насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, үдээс үдэх, товчоо товчлох, сүлжиж сурах дадлыг олгодог, тоо бодох, өнгө ялгах, үсгээ таних зэрэг тоглож байхад нь л хөгжих боломжийг олгодог олон талын ач холбогдолтой номыг урладаг байна.
Номоос гадна зургийн жааз, хүүхдийнхээ төрсөн өдрийн баярт зориулан өлгөж болохуйц нэрний үсгээр хийсэн ханын чимэглэл, номын хавчуурга /үсний гоёл болгон ашиглах боломжтой/ зэргийг захиалгаар хийдэг ажээ.
Б.Мөнгөнсар МУИС-ийг хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн бөгөөд хүүхэдтэй ажиллаж сурсан учир энэ нь түүнд номынхоо агуулгыг илүү боловсронгуй болгож, танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл хийхэд нэмэр болдог байна.
Тэрбээр охиноо найман сартай байхад нь номтой нөхөрлүүлэхээр даавуугаар анх ном хийж өгсөн нь өнөөдрийн бизнесийнх нь эхлэл болжээ. Даавуугаар хийх нь ажиллагаа ихтэй байсан тул урлалын эсгий ашиглах болсон байна.
Гарын жижиг булчин хөгжүүлэх, дадал олгох зориулалттай ном. Гарын жижиг булчинг хөгжүүлснээр хүүхдийг зөв бичихэд нөлөөлдөг байна.
Тэрбээр “Хүүхдэд мэдлэг олгох нь миний гол зорилго. Бүтээгдэхүүн маань гар ажиллагаа ихтэй. Хүүхдэд зориулж хийдэг учраас санаандгүй хийсэн нэг ч зүйл байхгүй. Хүмүүс дуурайгаад хийхээр цаад үндсэн утгыг нь олж хардаггүй юм.
Жишээ нь, Цагаан толгойн 35 үсгээ цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн болон нэгдүгээр ангийн хүүхдүүдэд зориулан өнгөөр ялган хийдэг. Өнгөөр ялгахдаа эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, эгшиг долоон үсгээ тус бүрт нь өнгөөр ялган хийж байна. Ингэснээр хүүхэд эгшигт гийгүүлэгч нь шар өнгөтэй байдаг гэхчлэн амархан тогтоодог” гэлээ.
Мөн номын нүүрэнд нэрийг нь бичээд өгдөг тул хүүхэд номдоо гамтай хандаж, хайрладаг байна.
Хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогт тааруулсан ном хийлгэх захиалга өгдөг байна. Мөн номын нүүрэнд нэрийг нь бичээд өгдөг тул хүүхэд номдоо гамтай хандаж, хайрладаг байна.
Мэдээж эрүүл ахуйн шаардлага, тоглоомд тавигдах стандартыг хангасан, элдэв хор нөлөөгүй, харшил өгдөггүй материалаар хийх ёстой. Тиймээс Б.Мөнгөнсар материалаа Мэргэжлийн хяналтын газрын хяналт шинжилгээнд орсон дэлгүүрээс авдаг байна.
Урлалын эсгий нь зөөлөн, хатуу, нимгэн зузаан зэрэг төрөл бүрийн шинж чанартай байхаас гадна өнгөний сонголттой тул өөрийн урам сэтгэмжээр ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ажээ.
Зөөлөн эсгий нь бараг ноолуур шиг зөөлхөн байдаг тул чихмэл тоглоом хийж болох аж. Тухайлбал шинэ жилээр гацуурын тоглоом, хүүхдийн өрөөний хаалганд болон төрсөн өдрийн чимэглэлд зориулан хананд өлгөдөг хүүхдийн нэр /name banner/-ийг хийж болдог бол хатуу эсгийгээр ном хийхэд тохиромжтой гэнэ. Саяхан нэгэн хэрэглэгчээс хүүхдийнхээ үсний найранд зориулж сэвлэгний уут захиалгаар хийлгэжээ.
Номнуудаа ч бас дотор нь төрөлжүүлсэн байна. Тухайлбал, үлгэрийн номнуудынх нь баатруудыг хуруун хүүхэлдэй болгон ашиглах боломжтой аж. Цаасан хуудастай номыг уншаад л өнгөрчихдөг бол эсгий номынхоо хуруун хүүхэлдэйгээр хүүхдүүд өөрсдөө жүжиглэн тоглож, тэр явцад хэл яриа, сэтгэхүй, төсөөлөн бодох чадвар нь хөгждөг байна.
Цаашдаа ч Б.Мөнгөнсар хүүхдийн хөгжилд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн гол шугамаа алдалгүй, “Ямх охин” брэндийнхээ бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулна гэдгээ хэлсэн юм.
ИННОВАЦИ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ШАГНАЛ ХҮРТЖЭЭ
Б.Мөнгөнсар Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөс явуулдаг Инкубатор хөтөлбөрийн 4-р ээлжийн төгсөгч юм.
Тэрбээр “ “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” бизнес санаатай, түүнийгээ бизнес болгохоор зүтгэж байгаа хүмүүст их хэрэгтэй сургалт явуулдаг. Өмнө нь би хэрэглэгчдээ сайн мэдэхгүй, өөрийнхөө дуртай юмыг хийгээд явдаг байсан бол одоо хэрэглэгчид юу хүсдэг, юу хийвэл бизнес маань хол явахыг зааж зөвлөсөн” гэлээ.
Энэ төвөөрөө дамжуулаад өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Вансэмбэрүү” нэртэй жижиг дунд бизнес эрхлэгчид оролцдог үзэсгэлэнд оролцоод “Инноваци шингэсэн бүтээгдэхүүн” шагнал хүртжээ.
Мөн саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2018 үзэсгэлэнд оролцож “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” шагнал авсан байна.
Инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар Б.Мөнгөнсар хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ авчээ. Тухайлбал, хагас үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машин, ахуйн хэрэглээнд зориулсан хатгамлын машин авсан бөгөөд өмнө нь бүгдийг гараараа зурж хайчилж хийдэг байсан бол хатгамлын машиндаа тохируулга хийгээд хүссэн номдоо хүссэн хатгамлаа хийдэг болсон байна. Мөн сар орчмын өмнө гэрийнхээ хажууд урлангаа байгуулж, зүсэлт хийдэг лазерын машин ч авч тавьсан байна.
Өмнө нь тоног төхөөрөмжгүйгээр нэг номыг нэг өдөрт хийдэг байсан бол одоо дэлгүүрүүдээр худалдаалах боломж бүрдээд байгаа талаараа ярьсан юм.
Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд хамт суралцсан Б.Оюун-Ундрахаар бүтээгдэхүүнийхээ цаасан уутыг хийлгэдэг бол “Үнэгхэн”-ийг үндэслэгч Э.Болорчимэгтэй хамтраад хүүхдийн саатуулагч тоглоомуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.