Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор согтуу жолоочийн тоо 50 хувиар буурсан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тухайлбал, тогтоол хэрэгжиж эхэлсэн өдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ. Энэхүү тогтоолын хугацаа өнөөдөр 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.