Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулах бол 18:00 цагаас тоглолт болно. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.
Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.