УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна.
Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна.
Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.
АПУ-гийн П.Батсайхан, "Энержи Ресурс"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө.
Яагаад хүмүүс энэ нүүрсийг ярихаасаа айгаад байгаа вэ? Хамгийн гол нь тэд шүүгчдийг хага базсан. Хамгийн том шүүгч нь "Шунхлай"-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа болилоо. Шүүхийн шийдвэр "Шунхлай"-н П.Батсайханы арын өрөөнд гардаг боллоо. Баримттай ярьж байна. Жишээ ярья. Хамгийн сүүлийн шийдвэр тусгай санал гэгчээр дараагийн МАНАН-г амь оруулж Монголд мөнхөд эзэн суухаар бэлдэж байна. С.Баярцогтыг ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэд нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн. Есөн жил гурван шатны шүүхээр ярьсан шийдвэрийг тусгай санал нэрээр хэрэгсэхгүй болгож байна.
Монголын нүүрсчид ямар том хулгай хийдгийг ярьж байна. С.Баярцогтын Рио Тинтод бэлэглэсэн 23 тэрбумын өрийг монголчууд махаа зулгааж тэмцсэний эцэст тэглэсэн. Одоо энэ сэргэнэ. Яагаад гэвэл С.Баярцогт буруугүй. Дубайн гэрээг цуцалсан. Одоо буцааж сэргээнэ. Яагаад гэвэл ОТ-н гэрээ буруугүй.
Энэ бол Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдэл. Нүүрсчний хулгайч нар даам гарчихсан байна. Ийм аюултай нүүрсний хулгай гаарчихсан. Хамгийн аюултай нь шүүхийг хага базсан. Дараагийн МАНАН-гаа амь оруулах гээд MCS-д 6 тэрбум төгрөг өгсөн. Тэртэй тэргүй би АТГ-д өгнө. 12 сарын 24-нд нүүрсчид өөрийн гэсэн намтай, тамгатай болно. Ардчилалд хайртай хүмүүс хэн намын дарга болох вэ, хэн тамга авах гэдгийг шийдэхээ больсон. Нүүрсчид шүүгч нартай авилгалдаж авдаг болсон. У.Хүрэлсүх ээ, Л.Оюун-Эрдэнэ ээ, Г.Занданшатар аа ичээч та нар. Д.Амарбаясгалан нүүрсчдийн талд битгий орж онигоонд ороорой
МАН-ын том удирдлагууд том хулгайчдад биеэ үнэлээгүй бол хариуцлага тооц. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөвөө гэдэг шиг бүх эрх мэдлийг өгсөн. Нүүрсчдээс ард түмнийг хамгаалаарай гэсэн болохоос биеэ үнэлээрэй гээгүй шүү. Ойрын хугацаанд илрэхгүй бол хариуцлага тооцох болно" гэв.
МАН-аас нэр нь ил болсон хүмүүсийг яагаад зарлахгүй байна вэ? гэх асуултад
"Өөр олон нэр байгаа нь үнэн. Бүгд Ухаа худаг гэдэг Таван Толгойн 4 хувь боловч нийт ашгийнх нь 30 хувь хамгийн том өрмийг нь энэ хэдэн гэр бүл эзэмшдэг. Монголоор том хулгай болчихоод байхад хулгай илрүүлэх гурван өндөрлөг, шүүгч нар нь таг суугаад байна. Баримттай үндэслэлтэй ярилаа. Ухаа худгийн 7 олигарх гэр бүл байна. Нүүрсчдийг Рио Тинто худалдаад авчихсан байна. Монголын шүүх Да.Ганболд, Бямбасайхан гэсэн таван хүнээс сугалж, нэгийг нь ялгүй болгоод МАНАН-гаа сэргээхээр гаарч болохгүй. Энэ талаар арай хийж Оюу Толгой дээр 20 жил үзээд нар гарах нь уу гээд бодож байтал нүүрсний хулгай гарчихлаа" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдэгдэлтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дээр дурдсан нэр бүхий хүмүүсийг хуулийнхан шалгаагүй гэлээ.