Өнөөдрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
- Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар томилсон байна. Тэрээр өчигдөр Б.Батбаяр захирлаас ажлыг нь хүлээн авчээ. Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар тус банкны захирлыг ТУЗ-ийн шийдвэрээр томилдог.
- Боловсролын хяналтаар 109 байгууллага шалгахад сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн эрхлэгчгүй, мэргэжлийн багшгүй, туслах багшийн гэрчилгээгүй, зориулалтын байргүй, гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй, сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, хөгжим болон биеийн тамирын заалгүй нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байна. Хяналт шалгалттай холбоотой 25 орчим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.
- НИТХ-ийн хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгалаа. Автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж байсан бол зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгаж өвлийн бүсчлэлийг хэвээр үлдээжээ.
- Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский өчигдөр тангарагаа өргөлөө. Тэрбээр тангараг өргөхдөө 20 минут орчим үг хэлсэн бөгөөд энэ үеэр парламентаа тараах, парламентын гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, сайд нарыг огцруулах санал гаргалаа.