Өмнөговь аймаг "Түмэн тэмээний баяр"-ыг 25 дахь удаа тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ.
Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолсноос гуравны нэг нь Өмнөговь аймгийнх юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн олон тэмээтэй аймаг юм. Мөн 2016 онд тус аймаг мянган тэмээ цуглуулж Гиннесийн амжилт тогтоож байжээ.