Нийслэлчүүд бидний хананаас гоожих халуун, хүйтэн ус хаанаас ирдэг вэ?
Нүдэнд үл үзэгдэх газрын доорх усаар бид ундаалж, хувцсаа, автомашинаа ч угаадаг. Улаанбаатарын унд, ахуйн усны эх үүсвэр Туул голын сав газарт бий. Өөрөөр хэлбэл, Монгол улсын газар доорх усны хамгийн том орд энэ. Үүнээс их усны нөөцийг одоогоор Монголд олж тогтоогоогүй байгаа аж. Энэ ордоос, 20-120 метрийн гүнээс 300 гаруй гүний худгаар газрын доорх усыг татаж, ус хангамжийн шугам хоолойгоор дамжуулан ашиглаж байна.
Гэтэл жилээс жилд нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орох болжээ. Хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй, энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нь улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Энэ талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, Ус ашиглалтын салбарын дарга, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Усны барилга байгууламжийн инженер, доктор С.Чинзоригтой ярилцлаа.
"ТУУЛ ГОЛ ХОЁР ШАЛТГААНААР ТАСАРЧ БАЙНА"
-Та БНСУ-д докторын зэрэг хамгаалсан юм билээ. Сэдвийг нь сонирхож болох уу?
-"Уур амьсгалын өөрчлөлт газрын доорх усны олборлолт, Туул голын урсцад үзүүлэх нөлөө" сэдвээр 2017 онд докторын зэрэг хамгаалсан. Үндсэн мэргэжил Усны барилга, байгууламжийн инженер. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд 16 дахь жилдээ ажиллаж байна.
-Хаврын улиралд Туул гол зарим хэсгээрээ тасрах болсон. Сүүлийн жилүүдэд тасрах хугацаа нь бүр ч нэмэгдсэн нь усны нөөц судлаачдын санааг зовоох болов уу?
-Туул гол 1996 оноос хойш хаврын улиралд үе үе тасраад байгаа. Зарим жил 3 хоногийн хугацаатай, заримдаа 31 хоногийн хугацаатай ч тасарсан. Энэ нь тухайн жилд орсон хур тунадас, цас, шар усны үертэй холбоотой байж болно. Гэхдээ үүнээс өөр хоёр гол шалтгаан байна. Нэгдүгээрт, ус олборлолт, хоёрдугаарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Туул гол хавартаа тасарч байгаа.
Улаанбаатар хотын хүн ам Туул голын эрэг, хөндийд байгаа газрын доорх усаар ундаалдаг. Нийт 9 орчим эх үүсвэр бий. Нэг эх үүсвэрээс 20-30, зарим тохиолдолд 100 гаруй ч худгаар гүний усыг олборлоод Улаанбаатар хотын үйлдвэрийн болон унд ахуйн төвлөрсөн системд нийлүүлж байгаа. Өдөр болгон, 24 цаг тасралтгүй татаад, авч ашиглаад байхаар газар доорх ус багасна. Үүнийг Туул гол нөхөж байдаг. Өөрөөр хэлбэл, газрын доорх усны түвшин буугаад ирэхээр гадаргын ус тийш алдагдаж байдаг.
Туул гол тасрах үйл явц хавар яагаад илүүтэй ажиглагдаад байна вэ гэхээр гол өвөлдөө хөлдөнө, зарим жил ерөөлдөө хүртэл хөлдчихдөг. Ингээд гол хөлдчихөөр газар доорх усны алдагдлыг нөхөж чадахгүйд хүрдэг. Гэтэл газрын гүний усыг тасралтгүй олборлосоор, өвөл бүр ч хэрэглээ нэмэгддэг. Туул голоос тэжээмж авч чадахгүй тул газар доорх усны түвшин буурдаг. Улмаар газрын гүний ус бүхий эх үүсвэр газарт хонхорхой үүсчхэж байна гэсэн үг. Хавар болоод, гол эргэж гэсээд урсаж эхлэхэд тухайн хонхорхой газарт гадаргын ус ихээр шингэж, тэр хэсэгт гол ширгэх үзэгдэл болно.
1996-1997 онд зуны агаарын температур огцом нэмэгдсэн. Энэ үеэс Туул гол тасарч эхэлсэн байгаа юм.
Манай Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс унд ахуйн усны эх үүсвэрүүдийн худаг дээр судалгааны мониторонгийн цэгүүдийг 2008 оноос хойш байгуулан ажиллаж байгаа. Энгийндээ, газрын доорх усны түвшинг байнгын хэмждэг автомат багаж юм. Энэ багажийн мэдээллийг харахаар өвөлдөө газрын гүний усны түвшин гадаргаас 10-16 метр хүртэл буурдаг.
Туул гол тасрах болсон дараагийн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор агаарын температур нэмэгдсэн. Манай орны агаарын температур сүүлийн 80 жилд 2.24 хэмээр дулаарсан байна. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их хэмжээ. Агаарын температур нэмэгдэх нь ууршилтын хэмжээг мөн өсгөдөг. Ууршилт нэмэгдэхээр голын ус багасаад ирдэг. Хур тунадас орлоо гэхэд зарим хэсэг нь ууршдаг, голын ус болдог бол үлдсэн хэсэг нь газрын гүн рүү шингэдэг ийм баланс бий. Гэтэл ууршилт нэмэгдэнэ гэдэг нь хөрсөнд бороо ороод агаар мандалд дэгдчихэж байна л гэсэн үг.
Ер нь 1996-1997 онд зуны агаарын температур огцом нэмэгдсэн. Энэ үеэс Туул гол тасарч эхэлсэн байгаа юм. Тэр огцом нэмэгдсэн температур буурахгүй одоо ч жигд үргэлжилсээр байгаа. Бид жил бүр усны тооллого хийдэг. 2022 оны тооллогоос харахад 83 гол, горхи, 74 нуур тойром ширгэсэн байна. Гэхдээ эргээд сэргэж байгаа гол, нуур ч бий.
-Туул гол аль хэсгээрээ илүүтэй тасарч байна вэ?
-Гүний усыг ихээр олборлож байгаа газруудад их ажиглагддаг. Тухайлбал, Гацуурт, Яармаг, Мах комбинат, 3-4 дүгээр цахилгаан станц орчмын үйлдвэрийн эх үүсвэрүүд байна. Ерөнхийдөө Баянзүрхийн гүүрнээс доош Сонгинын булаг хүртэл багасах эсхүл тасрах магадлал өндөр. Хэрэв гүний усны олборлолтоо 6 сард 40 хувь, 10 сард 20, 11-12 сард 60 хувиар бууруулчихвал Туул гол тасрах нөхцөл үүсэхгүй гэдэг судалгаа бий.
"УЛААНБААТАР ХОТ УСНЫ ХОМСДОЛД ОРООД ЭХЭЛЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ"
-Айл бүр гүний худаг гаргах сонирхолтой болсон байна. Энэ Туул голын урсцад нөлөөлж байгаа болов уу?
-Ер нь л усаа хэмнэж, хэрэглээгээ багасгаж чадвал Туул голоо хайрлаж, хамгаалж байна л гэсэн үг. Айл болгон худаг гаргана гэдэг буруу л санагддаг. Гэхдээ үүнийг хориглох дүрэм журам, эрх байхгүй. Уг нь боломжтой бол 3-4 айл дундаа нэг худагтай байх нь зүйтэй.
-Ер нь манай газрын доорх ус ашиглалтын менежмент зөв үү, буруу юу?
-Үүнийг дахиж харж үзмээр санагддаг. Хэрэв зөв байсан бол Туул голдоо нөлөөлөх ёсгүй шүү дээ. Тогтвортой менежмент гэдэг бол байгаль орчиндоо нөлөөлөхгүй, хэтдээ хүрэлцээтэй байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотын усны менежмент нь Туул голдоо, голд байгаа ургамал, амьтан, загас жараахай, голын эко системд нөлөөлж байгаа. Үүнийг тогтвортой менежмент гэж үзэх үү гэдэг эргэлзээтэй.
Улаанбаатар хот усны хомдсолд хэзээнээс орох вэ гэж яриад байдаг. Бидний судалгаагаар бол 2030-2040 он гэсэн тооцоолол гарч байна. Өөрөөр хэлбэл, энэ онуудад усны эх үүсвэрүүдийн авч болох хэмжээний нөөц хэрэглээтэйгээ тэнцэнэ гэсэн үг. Хэрэглээ нь усны нөөцөөс даваад ирэхээр усны хомсдол үүснэ. Би ус хэрэглэмээр байдаг ус хүрэлцэхгүй болж ирнэ л гэсэн ойлголт. Үүнийг л усны хомсдол гэнэ. Миний хувьд Туул голын урсцад нөлөөлөөд байгаа учраас Улаанбаатар хот усны хомсдолд ороод эхэлчихсэн юм биш үү гэдэг бодолтой явдаг.
-Тэгвэл цаашид зөв, тогтвортой усны менежментийн төлөө та, бид юу хийх хэрэгтэй вэ?
-Сүүлийн 40 жилд хийсэн судалгаан дээр үндэслэвэл манай орны усны нөөцийг 608 сая куб гэж тогтоожээ. Үүний 11 сая куб нь газрын доорх ус. Өөрөөр хэлбэл нийт усны нөөцийн 2 хувь нь. Гэтэл ус хэрэглээ, ашиглалтын 70-аас илүү хувийг газрын доорх уснаас олборлож байгаа. Цаашид бид газар дороос биш Туул голоосоо гадаргын усаа хэрэглэх хэрэгтэй байна.
1980-аад оноос хойш гадаргын усыг ашиглах хэд хэдэн баримт бичиг боловсруулж байсан юм билээ. Мөн 2015 онд гаднын болон хувийн хэвшлийнхэн Туул голын хэд хэдэн газарт усан сан барьж болох юм байна. Үүнд гадаргын усаа хуримтлуулаад цэвэрлээд Улаанбаатар хот руу өгье гэж зорьсон ч юм билээ. Гэхдээ шууд 100 хувь биш. Өвлийн улиралд газар доорх усны нөөц багасдаг тул хуримтлуулсан уснаасаа Улаанбаатар хотыг хангая. Зуны улиралд гүнээсээ нийлүүлье гэдэг газрын гүний болон гадаргын усыг хосолмол байдлаар ашиглах санал, санаачилга гарч байжээ. Үүнийг ажил хэрэг болговол Улаанбаатар хотын усны тогтвортой менежмент болж чадах юм.
Туул голын хэд хэдэн газарт усан сан барьж болох юм байна. Үүнд гадаргын усаа хуримтлуулаад цэвэрлээд Улаанбаатар хот руу өгье гэж зорьсон ч юм билээ.
Хэрэглээ, ашиглалт, бохирдлын улмаас Туул голын загасны нөөц нэлээд багассан. Тиймээс манай хүрээлэн зарим ТББ-тай хамтраад Төв аймгийн Эрдэнэ суманд загас үржүүлгийн цехтэй болсон. Энэ цехэд Хулд овгийн зэвэг загас үржүүлээд долдугаар сарын дундуур Туул голд тавьдаг. Ингэж Туул голын байгалийн нөөцийг нөхөн сэргээж байна.
-Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн сүүлийн үед ямар ажилд төвлөрч байна вэ?
-Шинжлэх ухааны болон онолын судалгаануудыг гүйцэтгэж байна. Мөн бид голын сав газрыг гурав, гурван жилийн хугацаатай судалдаг. Өмнө нь Дархан-Уул аймгийн Шарын голыг амьтан, микро организм, усны чанар, газрын доорх усны нөөц, гадаргын ус, хүний үйл ажиллагаа усны нөөцөд хэрхэн нөлөөлж байна, уул уурхай усны чанар, бохирдолд хэр нөлөөлж байна вэ гээд иж бүрнээр нь судалсан. Ингээд судалгаанаас гарсан үр дүнгээсээ зөвлөмж боловсруулаад зохих газар, яам төр захиргааны байгууллагад хүргүүлсэн.
Одоо Хэрлэн гол дээр хоёр жилийн хугацаанд судалгааны ажил хийж, гүйцэтгэж байна. Хүний үйл ажиллагаанаас Хэрлэн голын усны нөөц, чанарт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг судалгааны ажил. Судалгаагаа энэ жилийн 12 сард дуусгаад зохих байгууллагуудад зөвлөмж хүргүүлнэ.