2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах гэж буй. Эл арга хэмжээ энэ сарын 19-нд болно.
“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын 20 гаруй контент бүтээгчид илтгэгчээр оролцох бөгөөд эдгээр контент бүтээгчдийн нийт дагагчдын тоо 300 орчим сая. Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай орноор аялж, үүн дотроо “Нүүдэлчин Монгол-2023” соёлын биет бус өвийн Их наадамд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж түүгээр контент бүтээж дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлнэ. Түүнчлэн Цахим хуудаснууддаа 40 гаруй сая дагагчтай Nas Daily болон түүний багийнхан оролцох юм.
Тус арга хэмжээний зочид Улаанбаатар хотод ирээд буй.
Nas Daily” Үүсгэн байгуулагч Nuseir Yassin уг арга хэмжээнээс гадна Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргах ба өчигдөр Монгол эмэгтэйчүүдийг онцолсон эхний видео олон нийтэд хүрч, өчигдөр оройн байдлаар нийт 70 сая хүн үзжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дотоодын контент бүтээгчдэд олон улсад хамтын ажиллагаагаа болон дэлхийн бүс нутгийн брэндийн хэлцлийг баталгаажуулах завшаан болох бөгөөд дотоодын контент бүтээгчид олон улсын илтгэгчидтэй нэг тайзан дээр гарснаар олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэх болно.