Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-ЗХЖШ-ын дарга хошууч, генерал А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар ЗХЖШ-аас мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа хүлээн аваад зургаан сар болж байгаа билээ.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.
-Польш улсын хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд эдгээр дунд дипломат ажилтан, төрийн албан хаагчид, улс төрийн намын удирдах түвшний ажилтнууд байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээллээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ирүүлсэн мэдээлэл дунд хилийн чанадад ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн байна. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа юм байна.
-БСШУСЯ болон Байгалийн түүхийн музейгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус музейн барилга үйл ажиллагаа явуулах аюулгүйн шаардлага хангахгүй болсон учир мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр акталж, 2013 онд хаалгыг нь барьсан.
Үүнээс хойш асуудал шийдэгдэхгүй явсаар 2019 долоодугаар сарын тус музейн барилгыг Их тэнгэрийн аманд барьж, Байгалийн түүхийн музейн сууринд Чингис хааны музей барих Засгийн газрын тогтоол гарсан. Байгалийн түүхийн музейг шинэ газарт нь бариулах ажлын түргэвчлэн эхэлж байгаа ба энэ ажилд 100 тэрбум төгрөгө төсөвлөсөн гэж Ерөнхий сайд хэлсэн хэмээн тус музейн захирал Н.Зоригтбаатар мэдээлэв.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хааж, маргааш намрын чуулганыг нээх юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган олон үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохуйц байлаа. Парламентын түүхэнд байгаагүй олон өдөр буюу 69 өдөр үргэлжиллээ.
Нэгдсэн хуралдаан 14 удаа 68 цаг хуралдаж, 23 асуудал хэлэлцэн 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээд зуны турш амралтыг хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлан, хичээнгүй ажиллаж, хурал чуулганд оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Ээлжит бус чуулган зорьсон зорилгодоо хүрч ажилласан гэж дүгнэж байна" гэв.
-Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн алба хаагч Н хадлан бэлтгэх үйл ажиллагааны үеэр амиа алджээ.
Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон гэлээ.