Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах аж ахуйн нэгжийг шалгаруулах тендерийг өнөөдөр задална. Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, музейн захиргаанаас мэдээлэл хийж байна.
Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Засгийн газраас энэ долдугаар сард Чингис хааны музейг барихын тулд одоогийн Байгалийн түүхийн музейн акталсан хуучин барилгыг барих, тавдугаар сард Байгалийн түүхийн музейг шинээр барихдаа Их тэнгэрийн аманд барина гэсэн тогтоолыг гаргасан.
Их тэнгэрт олгосон газар нь урт 1 км, өргөн нь 740 метр хэмжээтэй. Одоогийн Байгалийн түүхийн музейгээс 75 дахин том газар өгсөн ч гэрчилгээ нь хараахан гараагүй. Маршалийн гүүрийг давмагч бий. Энэ газарт маш сайн хүчитгэлтэй суурь тавьж, рамыг нь угсарсан. Үүнийг л ашиглана гэж шийдвэр гарсан гэсэн. Энэ газарт тендер зарлаж Хатанбаатар ХХК шалгарсан. Барилгын зургаа гаргасан юм билээ. Бид шийдвэр гарсан тул энэ газартаа барилгаа бариулахаар ажиллаж байна" гэлээ.
2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт гарсан. Ингэхдээ барилгын тоосго, шаварнаас дээж авсан бөгөөд барилгыг ослын байдалд байгаа тул ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсны дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нарын 2010, 2012, 2013 оны дүгнэлтээр арга буюу хаасан. Тухайн үеийн Соёлын сайдын тушаалаар 2013 оны тавдугаар сард акталжээ.
Энэ мөчөөс хойш Байгалийн түүхийн музейн сууринд яг энэ газарт нь долоон давхар барилга бариулахаар хөөцөлдөж ирсэн. Харин одоо энд тэр зурагт үндэслэн Чингис хааны музей байгуулахаар болсныг тэрбээр тайлбарлав. Хэдийгээр Н.Зоригтбаатар одоогийн суурин дээр шинэ музейгээ байгуулахаар хөөцөлдөж байсан ч одоо бол Их тэнгэрийн аман дахь газартаа маш яаралтай музейн барилгаа бариулж, ашиглалтад оруулах л хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Шинэ музейн барилга нь Монголын түүхэнд байхгүй томоохон бүтээн байгуулалт болно гэдгийг Н.Зоригтбаатар захирал онцоллоо.