УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлт;
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалтыг хийх товтой.
Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган олон үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохуйц байлаа. Парламентын түүхэнд байгаагүй олон өдөр буюу 69 өдөр үргэлжиллээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа 68 цаг хуралдаж, 23 асуудал хэлэлцэн 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээд зуны турш амралтыг хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлан, хичээнгүй ажиллаж, хурал чуулганд оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Ээлжит бус чуулган зорьсон зорилгодоо хүрч ажилласан гэж дүгнэж байна" гэлээ.
Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусан ард түмнээрээ хэлэлцүүлэх хуулийн төслийг бий болгосон бөгөөд парламентын засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
Мөн тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл явцад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо нэмэгдсэн, ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж байгаагаа онцолсон.
"Ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, ял завшуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, хууль хэрэглэхдээ алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг албан ёсоор хүссэн.
Түүнчлэн Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн намрын ээлжит чуулганаар шаардлагатай хууль зүйн зохицуулалтыг даруй хийх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна" гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм.