УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж сонгогдож байгаад маш их шүүмжлэлтэй хандаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Ц.Нямдорж сайд орж ирсэнд үнэхээр гайхаж байна. Би Их хуралд орохоосоо өмнө түүнийг маш шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл таньтай мөр зэрэгцэн ажиллахдаа үг үйлдэл бүр чинь зөрдөг гэдгийг ойлгосон. Монгол төрийн таньд төлөх төлөөс дуусаагүй юу. Би таньтай Оюу толгой, Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Ялангуяа өнөөдөр бид Оюу толгойд яагаад өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан хүний нэг. Хууль зүйн сайд биш Рио тинтогийн сайд шиг хамгаалж байсан. Ганц би биш нийгэм тэр чигээрээ гайхаж байна. Таньд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү. Таныг танхимдаа багтаасанд гайхаж байна" гэв.
ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдоржийг урьж ажиллуулсан шалтгаанаа Ерөнхий сайд тайлбарлалаа. Нэгдүгээрт, харьцангуй залуу хүмүүсээс бүрдсэн Засгийн газарт туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, энэ Засгийн газар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд цэг тавьж, мухарлах ёстой гэж үзэж байгаа учир түүнийг танхимдаа урьсан гэлээ.